​Улсын хэмжээнд коронавируст халдварын 227 тохиолдол нэмэгдэж, нэг хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 227 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс 118 нь нийслэлд, 109 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 974,233 болов. Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Өмнөговь, Дорноговь, Дорнод, Төв зэрэг найман аймагт бүртгэгдлээ. Харин Булган аймагт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,125 болж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.