Тусгай зөвшөөрлийг нь цуцалж байгаа 13 их сургуулийг зарлав

БШУЯ-аас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрөөс нэр бүхий 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна, үүнээс 8 сургуулийг бусад сургуультай нэгтгэнэ. Нэмээд чанаргүй 24 их, дээд сургуулийг хаах эсэх талаар яригдана" гэв.

Сургалтын үйл ажиллагааг зогсоосон:

-Газарчин дээд сургууль

-Зүүн хүрээ коллеж

-Маргад дээд сургууль

-Монголын менежмент, технологийн дээд сургууль

-Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль

-Номэра дээд сургууль

-Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль

-Түшээ дээд сургууль

-Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль

-Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль

-Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль

-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль

Бусад сургуультай нэгтгэсэн:

- Дүрслэх урлагийн академи дээд сургууль
- Техник технологийн дээд сургуулийн харьяа Монгол Коосен технологийн сургууль
- Шинэ монгол технологийн коллеж
- ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТСЭШХ-гийн харьяа Агро-Экологийн бизнесийн сургууль
- Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль
- Улаанбаатарын их сургууль
- Ховд их сургууль
- Дорнод их сургууль

Өнөөдрийн байдлаар 144 мянган оюутан 88 их дээд суургуульд суралцдаг.  Үүний 108 мянган оюутан нь 14 их  дээд сургуульд суралцаж байна.



С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХН 2022-08-22 04:18:27
    БЭРС ТӨГСӨХӨД ЕС ӨЛХӨӨН ХИЙЧИХДИЙШ Д...
  • Зочин 2022-08-19 12:05:06
    Одоо тоо яах бэ, чанарыг нь шалгах хэрэгтэй!!!
  • Энх-Амгалан сайдаа 2022-08-19 05:58:56
    ЕС-ын төгссөн билүү БЭРС сургуулиа нээж үзэсгэлэн болгоно уу