Бөхчүүдийг ''сэргээш'' л бөлдөгдөнө
Улсын баяр наадмаар жарган цэнгэдэг монголчууд сар орчмын дараанаас бухимдаж, хараал, харууслаа урсгаж эхэлдэг. Энэ бол мэдээж баяр наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүдтэй холбоотой допингийн асуудал.
 
Хэнд ч дийлдэхээ байсан хэдэн бөхөө допингийн асуудлаар бөлдөгдөж суудаг албан тушаалтнуудтай болчихсон юм биш үү гэх эргэлзээ ч бий боллоо.
 
Энэ жил ч ялгаагүй баяр наадмаар зодоглосон бөхчүүдээс дөрөв давсан 64 хүн, сурын 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Манайхан допингийн шинжилгээний сорьцоо БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлдэг гэдэг. Одоогоор тэдгээр шинжилгээний 77-гийнх нь хариу ирж, 3-ынх  ирээгүй гэх мэдээлэл бий.
 
Уг нь “Допингийн шинжилгээний хариуг задлаагүй, бүрэн гарсны дараа задалж нийтэд мэдээлэх ёстой” гэдэг.
 
Гэтэл нийтэд нь илгээсэн шинжилгээний хариу нь цуварч ирдэг, допинг илэрсэн бөх нь цолны хувьд гэхчлэн олон нийтэд таамаг төдий мэдээлэл “чулуудаж” өгдөг Бөхийн холбоо болон Баяр наадмын салбар хорооныхны хувьд энэ асуудал нь бөхчүүдээ “бөлдөгдөх” шалтаг, шалтгаан болчихсон гэхэд хилсдэхээргүй болчхоод байна.
 
Үнэхээр эхний хариугаар асуудал үүссэн бол түүнийг нь зарлаад эс бөгөөс ам бөхтэй байж байгаад нийтэд дэлгэвэл яасан юм бэ.
 
Одоогоор “шинэ, том цолонд хүрсэн бөхөөс илэрсэн” гэдэг нь О.Хангай, Б.Орхонбаяр гэх зэргээр олны анхаарлыг татах сэдэв болгож, ахиад ч болоогүй нутгийн зөвлөлийнхөн нь нууцлахыг хичээж байна гэх боллоо. Энэ мэтчилэн улсын цолонд хүрсэн хэдэн бөх, тэднийг дэмжсэн олон нийтэд эргэлзээ төрүүлж, хэрхэн эсэргүүцэл үзүүлэх нь вэ гэдгийг нь тандах мэт хэрүүлийн алим шиддэгээ болимоор байна.
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжий 2022-08-19 15:36:12
    Ер нь санаатай зохион байгуулж холбогдуулдаг юм биш үү? Энэ янзаар бол Пиар нь эхлээд байна.
  • byy hard!!!! 2022-08-19 12:41:58
    Hangaigaas ilrehgyi ee!!Hangain barildaan bol eeriinh ni barildaan ta nar emneh barildaanuudiig ni har l daa!!!!tertei tergyiu Hangai abraga tyryyleh baisaan?.....
  • ЗОЧИН 2022-08-19 04:14:14
    ХАНГАЙГААС ИЛЭРСЭН