Төрийн өмчит их дээд сургуулиуд төлбөрөө нэмж уралдав
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг барьж ажиллана” гэж мэдэгдсэн. Гэвч сайдын амнаас өрсөж төрийн өмчит их дээд сургуулиуд төлбөрөө нэмээд эхэлжээ.
 
Тухайлбал ШУТИС, ХААИС, СУИС төлбөрөө нэмжээ.
 
ХААИС-ийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээс хамааран өнгөрсөн жил 111-128 мянган төгрөг байсан бол энэ жил 127-156 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.
 
Түүнчлэн төлбөрийн асуудлаар ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ “Их дээд сургуулиуд төсвөө арванхоёрдугаар сард батлуулдаг. Тэр үед их дээд сургуулиуд төлбөрөө нэмэх эсэхээ шийддэг. ШУТИС болон манай сургууль төлбөрөө 30 орчим хувиар нэмсэн. Энэ батлагдсан төсвөөрөө энэ оноо дуусгана. Цааш нэмэх эсэхээ арванхоёрдугаар сард шийднэ” гэж хэлжээ.
 
Харин ШУТИС-ийн энэ жилийн элсэгчдийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран 120-138 мянган төгрөг болсон байна. 2021-2022 болон түүнээс өмнөх оны элсэгчдийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран 83-105 мянган төгрөгийн хооронд байсан аж.
 
Харин СУИС-ийн нэгдүгээр курсийн нэг кредитийн төлбөр 104350 төгрөг болж нэмэгджээ. Бусад курсийн төлбөр нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байгаа аж. 2021 онд мэргэжил, курсээс хамааран нэг кредитийн төлөр 56-93 мянган төгрөг байжээ.
 
Төрийн өмчитих дээд сургуулиуд ямар шалтгаанаар, яагаад төлбөрөө нэмж байгаа нь тодорхойгүй. Үнэн хэрэгтээ сургалтын чанар, хүртээмж, суралцагчдын сэтгэл ханамж аль аль нь дээшилж байж төлбөрөө нэмдэг болмоор байна.
 
Их дээд сургуулиуд чанар чансаагаа ахиулж уралддаг бус төлбөрөө нэмэхдээ л уралддаг болоод удаж байгаа. Салбар яамнаас анхаараасай.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • з 2022-08-19 05:04:51
    сургалтыг н сайн хянаж бх хтэй
  • Зочин 2022-08-18 13:58:54
    Унэгуй боловсролд ямар чанар байх юмб?!
  • Zochin 2022-08-18 11:13:36
    Энэ чанаргүй олон сургуулийг хаагаач лангууны худалдагч,эсвэл цүнх баригч л бэлдэж бна шүү дээ