О.Батнасан Ховдыг ховх сорох уу
Ховд аймгийн дараагийн Засаг дарга болохыг хүсэгчдийн марафон аль хэдийн эхэлж, МАН-ын байраар эргэлдэх УИХ-ын гишүүн аснууд олширчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан О.Батнасан нар.
 
МАН-ын УЗ тэргүүтнүүд О.Батнасанг зүтгүүлэхээр ам нийлээд байгаа аж. Бүр ЖДҮ-чин, МТЗ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж чадахгүй нь хэмээн “бууж өгсөн” хүнийг шүү дээ.
 
Хамгийн гол нь Ховдын одоогийн Засаг дарга Б.ДүгэржавыгЭрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Эцсийн хариуг аймгийн ИТХ-ыаар шийдвэрэнэ гэж байгаа ч олонх болсон МАН-ынхан бүгд төв намынхаа даалгаврыг биелүүлж, Б.Дүгэржавыг үдэж, О.Батнасанг угтан авах нь гарцаагүй.
 
Тэгэхээр МАН-ын томчууд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг түргэвчлэх бус дараагийн сонгууль хөрөнгө мөнгө босгож өгөх хүнийг Ховдын Засагдаргаар томилох нь гэх хардлагыг бий болгож байна. Үндсэндээ О.Батнасан Ховдын Засаг дарга боллоо гэхэд эрх мэдлээрээ далайлгаж эдийн засгийг нь элгээр нь мөлхүүлж, Эрдэнэбүрэнгийн станцын хөрөнгийг ховх сорох байлгүй.
 
Хэрэв тиймгүй сэн бол  О.Батнасанг зүтгүүэх ямар ч шаардлагагүй. Учир нь УИХ-ын гишүүн асан О.Батнасангийн хувьд 2016 онд Ховд аймгаас парламентад сонгогдож байсан. Гэхдээ тухайн дөрвөн жилийн хугацаанд олон нийт О.Батнасан гэж гишүүн байдаг эсэхийг огт мэдэхгүй шахам явсан, ёстой л “хэлгүй”-чүүдийнх нь нэг байв. Харин мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан нь ил болсноор олон нийтэд танигдсан гэж болно. Тиймээс ч МАН 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хасчихсан.
 
Гэхдээ О.Батнасангийн хувьд албан тушаалгүй үлдэж, лааз өшиглөхгүй гэж МАН-ын төв байраар байнга эргэлдсэний эцэст МТЗ-ын гүйцэтгэх захирлаар  2021 оны наймдугаар сард томилогдсон ч жил ч хүрэлгүй өнгөрөгч тавдугаар сард ажлаа өгсөн хүн шүү дээ.
 
Тэгэхээр бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэе гэж байгаа бол О.Батнасанг бус арай өөр хүнийг Ховдын Засаг даргаар томилох боломж байж л таараа.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2022-08-18 09:02:57
    Цогзолмаагаасл дээр байхаа
  • з 2022-08-18 06:35:03
    Тэнэг юмнууд л цүнх барьж гүйгээд л албан тушаал аваад ажилаа хийж чадахгүй,