Сайдын суудалд санаархагчид
Үндсэн хуулийн цэцээс Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байхад хязгаар тогтоохгүй гэж шийдвэрлэсэн нь олон хүний амбиц, аархлыг хөдөлгөж байна. Ёстой л саваагүй нохой саранд хуцна гэгчээр сайд болохыг хүсэгчид Төрийн ордон болоод МАН-ын цагаан байраар эргэлдэх нь нэмэгдсэн.
 
Мэдээж МАН-ын даргаас гадна гол шийдвэр гаргагчид нь генсек болон тус намын УЗ-ийнхөн. Одоогоор эдгээр эрх мэдэлтнүүдийн хувьд Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БХБ-ийн сайд Б.Мөнхбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарыг үлдээх талаар нэлээд нухацтай ярилцжээ.
 
Мэдээж ерөнхий сайдын хувьд кабинетдаа хэнтэй, хэрхэн ажиллаж байгаагаа тодорхойлж, дээрх нэрсийг намын Удирдах зөвлөлдөө санал болгосон гэж  байгаа.
 
Харин үлдсэн сайдуудын хувьд эхний ээлжинд явна. Мэдээж эзэнгүй байгаа Цахим хөгжил харилцаа холбооны сайдын суудалд УИХ-ын гишүүн Н.Учралыг анхнаас нь томилохоор байсан ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж байсан. Харин Эдийн засаг хөгжлийн сайдын суудалд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын нэр яригдах болсон. Тээнтэй булаалдах хүн байхгүй.
 
Тэгвэл бусад нь хэнбугай нар байх бол...
 
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хувьд дотооддоо хийгдэх өөрчлөлтөөр давхар дээлтэй болох учраас түүний одоогийн суудалд Б.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэр дуулдаж байгаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд өмнө нь энэ салбарын сайд байсан харин Б.Энхбаярын хувьд дэд сайдаар ажиллаж байсан. Бусдыгаа бодвол Б.Энхбаяр байнга шахам Засгийн газрын сайдуудыг баалж байдаг учраас амыг нь хамхихын тулд түүнийг ХЗДХ-ийн сайд болгоё гэх яриа гарсан ч хэт поп түвшинд явдаг гэгдэн буцаагдах хүмүүсийн тоонд оруулчихсан гэж байгаа.
 
Тэдэнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Соёлын сайдад зүтгэж байгаа. Мань хүн дараагийн сонгуулиар нэр дэвших эрх ч олдохгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа учраас энэ удаа парламентад суугаа боломжоо ашиглан давхар дээлтэй болохыг горилж буй нь энэ.
 
Хэдийгээр Засгийн газарт хамгийн сүүлд орж ирсэн ч ажлаа “яралзуулаад, хамгийн нээлттэй, идэвхитэй” гэгдэж буй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд авч үлдэх саналтай байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Саранчимэг мөргөж унагачих гээд ихэд шаргуу яваа. Угаас Б.Саранчимэг гишүүний хувьд өмнө нь Н.Уртнасанг сайд байхад багагүй гоочилж, суудлыг нь эзэгнэхийг хүсч байсан ч чадалгүй, хоосон хоцорчихсон.
 
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудалд санаархаж яваа. Харин мань хүнийг өмнө нь хэд хэдэн салбарын сайдаар ажилласан ч ард нь багагүй хэл ам гарч байсан гэдэг үндэслэлээр намын томчууд нь бас жийгээд эхэлжээ.
 
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайдыг өнөөгийн сайд Б.Батцэцэгээс илүү, өндөр түвшинд авч явж чадна гэдэгтээ бат итгэлтэй байгаа аж. Тиймээс ч саяхнаас нэр хүндээ гайгүй болгосон Б.Батцэцэг сайдыг соль гэдэг мессежийг намынхандаа өгөх болжээ.
 
УИХ-ын гишүүдийн хувьд сайд болж чадахгүй бол ядаж Байнгын хорооны дарга болохоор шунадаг. Энэ нь сайдад нэг алхам ойртсон гэсэн үг. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  Байгаль, орчинн хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо толгойлдог учраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ажлыг төвөггүй нугалчихна хэмээн энд, ттэнд хор найруулж явна.

ErenNews.mn
Б.Төгөлдөр 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочиг 2022-08-21 06:24:34
    За бүх сайд нарыг хурдан шиг солиод гаднаас их хурлын гишүүдээс тавих хэрэгтэй удаж болохгүй шүү дээ
  • зочин 2022-08-17 11:19:05
    Бүх сайдуудыг УИХ-ын гишүүн болгож яах нь вэ. Сайд улс төрийнх ч гэсэн салбараа мэддэг мэргэжлийн хүмүүс нь ажиллавал эх оронд хэрэгтэй юм даа.
  • Зочин 2022-08-17 10:56:35
    Хүн солих хэрэггүй дээ
  • Иргэн 2022-08-17 05:26:54
    Юун эрт төгөлдөрдөх юм бэ. УИХ зохицуулэх эрхтэй, сонгуулиараа хийх ухаан гарах байлгүй дээ. Муу дээр улцан нэмэр л болж байвал нэг хэсэг хэнээтэнд сайн аж.
  • хуульч 2022-08-17 05:03:52
    УИХ-ын ГИШҮҮНД ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ИТГЭЛ ЗҮТГЭЛТЭЙ БӨХ ,ДУУЧИН СЭТГҮҮЛЖ БАЙХ ЯАХАВ ,,ХАРИН сайдад БОЛОВСРОЛЛ, МЭРГЭЖИЛ ДАДЛАГА ЧАДАМЖТАЙ ХҮН АЖИЛЛДАГ САНАГДАНА