Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 52 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. 

Түүнчлэн эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 701 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Улс, орон нутаг хооронд авто замаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагууд нь Дорноговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв, Сум дундын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгч, жин хэтэрсэн тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгээр нэвтрүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга “Н”, нярав “Д” нар нь албан тушаалын байдлаа ашиглан ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамжийг хувьдаа завшсан гэх.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.