Гурил үйлдвэрэгчдэд ХААДС-гийн агуулахыг ашиглуулах боломжтой

ХААДС-ийн Ажлын алба, Гурилын холбоо, “Милл хаус”, “Улаанбаатар гурил”, “Дорнод гурил”, “Өег гурил”, “Ерөнцагаан”, “Агрофийт”компанийнхантай цахимаар уулзаж, ирэх жилийн дотоодын зах зээлийн гурилын хангамж, улаанбуудайн нөөц бүрдүүлэлт, үнийн зохицуулалт, буудай хадгалах сав агуулах, гурилын экспорт, хивэг үйлдвэрлэл зэрэг асуудлаар санал солилцлоо.

“Сайн чанарын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэхийн тулд тариаланчид ч, гурилын үйлдвэрүүд нэгдсэн нэг үндэсний лавлагаа лабораторид дээжээ өгдөг, тэндээс гарч байгаа хариуг баримталдаг болъё” гэдгийг гурил үйлдвэрлэгчид хэлэв. Тэд “Бидэнд улаанбуудайгаа хадгалах сав, агуулахын хэрэгцээ байна. Тиймээс ХААДС-ийн агуулахыг бидэнд ашиглуулаач. Сав, агуулахын асуудлыг шийдэж чадвал гурил, тэжээлийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гаднын зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэнэ. Ингэхийн тулд бидэнтэй хамтарч ажиллаач” гэлээ.

Манай улсын гурилын зах зээлийн багтаамж нь 210 мянган тонн. Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад цаана нь гадагшаа гурилаа борлуулах бүрэн боломжтой. Ингэхийн тулд буудай хадгалах агуулах саваа бэлдэх шаардлага бий. Гурил үйлдвэрлэгчдийнхээ дээрх саналыг уухайлан дэмжихээс гадна нийлүүлэгчээ олсон хэдэн ч компанид гадагшаа гурилаа борлуулах квот өгөхөд бэлэн. ХААДС-ийн агуулахыг ариутгал, цэвэрлэгээ, ашиглалтын урсгал зардлыг хариуцах байдлаар ашиглах боломжтойг үйлдвэрлэгчдэд дуулгалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.