БНХАУ-ын хөрш орнуудад ''Langya'' вирусын судалгаа хийх шаардлагатай
Хятадын зүүн хойд хэсгийн Шаньдун, Хэнань мужуудад илрээд буй “Langya” вирусын талаар илүү их тандалт судалгаа хийх шаардлагатайг эрдэмтэд онцолж байна. Энэхүү вирус нь  амьтнаас хүнд амархан дамждаг бөгөөд олон янзын орчинд амьдрах чадвартай жижиг хөхтөнн амьтдаас ч хүнд халдсан байж болзошгүй аж. Одоогоор халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь тариачид байна. Нас баралт бүртгэгдээгүй хэдий ч өвчтөнүүдэд хауурах шинж тэмдэг илэрчээ.
 
Вирусын талаарх анхны нийтлэл өнгөрсөн долоо хоногт “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Уг нийтлэлийг Хятадын  болон олон улсын судлаачид бичжээ. Судалгааны багийн мэдээлсэнээр “Langya” вирус нь  ямар нэгэн үл мэдэгдэх эмгэг төрүүлэгч болж хувирах магадлал багатай гэв. Эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд идэвхитэй тандалтыг ил тод, олон улсын хамтын ажиллагаатай явуулах зайлшгүй шаардлагатайг судлаачид хэлжээ.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Langya” вирусыг тахал өвчин үүсгэх хамгийн өндөр магадлалтай вирусын жагсаалтад оруулсан байдаг.
 
“Langya” вирусын анхны тохиолдол: “Langya” вирус хамгийн анх 2018 оны арванхоёрдугаар сард 53 настай тариачнаас илэрчээ.
 
Шинж тэмдэг: Халуурах, толгой өвдөх, ханиалгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим өвчтөнд уушигны хатгалгаа, тромбоцитопенигийн хэвийн бус байдал, цусны тромбоцитын эмгэг зэрэг хүнд шинж тэмдэг илэрсэн аж.
 
Халдварлалт
: Амьтнаас хүнд халдварладаг гэж үзэж байна.
 
Нас баралтын түвшин: Нас баралтын түвшин 40-75 хувьтай, био аюулгүй байдлын 4 дүгээр түвшний вирус гэж ангилжээ. Энэ нь COVID -19-ийн нас баралтын түвшингээс хамаагүй өндөр хувь аж. Уг вирус анх 1999 онд Малайз, Сингапурт бүртгэгдэж, тухайн үедээ 100 хүн нас барж байжээ.
 
Эмчилгээ:  Одоогоор хүмүүст зориулсан вакцин гараагүй бөгөөд амьтад дээр вакцин туршиж байна.
 
Хонгконгийн их сургуулийн вирус судлаач Малик Пейрисийн хэлэхдээ “Langya” вирусийн халдвар газарзүйн хувьд нэлээн өргөн тархсан байж болзошгүй гэв. Тиймээс Хятад болон бусад хөрш оронд  судалгаа хийж, газарзүйн хүрээг нарийн тогтоох шаардлагатай аж.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.