Сайдуудын айдас ба гишүүдийн буухиа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн.
 
Энэ нь товчхондоо бүх сайд давхар дээлтэй байж гэсэн үг. Тиймээс ч одоогийн Засгийн газарт “хөдөлгөөн” орно. Дан дээлтүүдээ хөөж, дараагийн сайдууд дандаа УИХ-ын гишүүн байх нь гэх мессежийг нийгэмд тарааж байна. Мэдээж энэ нь дан дээлтнүүдийн айдас болчхоод байгаа юм.
 
Ингэхдээ давхар дээлтэй Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас гадна дан дээлт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар үлдэнэ. Харин давхар дээлтэй БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын суудал дэнжгэнэж, бусдыг нь үдэн гаргахаар болсон гэх мэдээлэл бий.
Үүнийг үүгээр, түүгээр яваа -бор шувуу”-д нисгэх бус дараагийн ээлжинд давхар дээлтэй болж, Засгийн газарт шигдэх гэсэн хүмүүс мессежээ илгээж эхэлсэн нь энэ.
 
Магадгүй бүр зарим сайдыг авч үлдэж байгаа ч дотоодод нь хөдөлгөөн оруулах талаар ч яриа хийсэн тухай мэдээлэл бий.
 
Тухайлбал ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад зүтгүүлээд түүний оронд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын нэр яригдах болжээ.
 
Хэдэн эмэгтэй сайдуудыг мөн л “зайлуулж” байгаад УИХ-ын эмэгтэй гишүүд Засгийн газарт шигдэхээр зүтгэх болж. Тухайлбал Соёлын сайдад УИХ-ын гишүүн Г.Мөнгөнцэцэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өөрсдийгөө сойж, өрөөлөөр дэмжүүлэхээр зэхэж явна.
 
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд ижилтөстэй Байнгын хороо толгойлдог учраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ажлыг төвөггүй нугалчихна хэмээн энд, тэнд хор найруулж яваа бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ч дутчих вий гэсэн шиг Эрчим хүчний сайд болно гээд МАН-ын төв байраа эргэлдэх болжээ.
 
Харин хамгийн их хэл ам дагуулдаг Зам, тээврийн хөгжлийн сайд болчихъё гэж УИН-ын гишүүн Б.Дэлгэрсайхан яаравчилж байгаа аж.
 
Түүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд болох гэж зүтгэж байна.
 
Шинэ гэгдэж байгаа Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар нарын хэн нэгэн, Цахим хөгжил харилцаа холбооны сайдад УИХ-ын гишүүн Н.Учрал гэх, харин Батлан хамгаалахын сайдаар Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нарын нэр яригдаж байгаа аж.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2022-08-16 04:06:09
    АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР БАТАЛГААЖИЖ ТӨР - ИРГЭДТЭЙГЭЭ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ "ҮНДСЭН ХУУЛЬ"-Д ХҮУУЛИЙГ МАНДАГ ТҮШМЭДҮҮДЭЭР ТОГЛУУЛ ГЭЖ СОНГООГҮЙ ШҮҮ,,,
  • эргэлзээ 2022-08-16 03:15:37
    Хошин шог Цаашаа. яана даа монголчууд минь