Нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Өнгөрсөн оны есдүгээр сарын 03-ны өдөр хичээлээ тараад явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт холбогдогчдын шүүх хурал шат шатны шүүх хурлаар болж шүүгдэгч Г.Гантөмөр, БДашням нарыг тус тус 1.6 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Болдыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жи­лийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорихоор болсон.
 
Харин шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг барилгын үйл ажиллагаа явуулах эр­хийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулсан шийдвэр гаргасан. Харин хохирогчийн аав Ц.Батсайхан дээд шүүхэд гомдол гаргасныг өчигдөр шүүн хэлэлцсэн юм. Шүүх хурал өчигдөр 17.00 цагт өндөрлөж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-11 01:49:47
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.231
    Мэдэгдсэн Хариулах