
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 167 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Эдгээрийн 61 нь Улаанбаатарт, 106 нь орон нутагт батлагдсан байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 967,807 болов. Орон нутагт илэрсэн халдварын хамгийн их тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагт тус аймагт 55 тохиолдол батлагдаад байна.
