Хүлээлт үүсгэсэн "Өршөөлийн хууль" намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй

2013 оны хавар нэр бүхий 24 гишүүн “Өршөөлийн тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад хэлэлцэх эсэх нь одоо ч тодорхойгүй байгаа юм.

Өмнө нь “Өршөөлийн тухай хууль”-ийг Засгийн газар, Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлдэг байсан бол энэ удаагийнх хууль тогтоох байгууллагын гишүүд, олон нийтийн байгууллага, хууль сахих байгууллагуудтай хамтран санаачилснаараа онцлог гэж гишүүд тайлбарлаж байгаа. Мөн 2009 оноос хойш өршөөлийн тухай хууль батлагдаагүй учраас цаг хугацаа нь болсон гэж тэд үзсэн байна.
 
7000 гаруй хоригдол жил бүр 12 тэрбум төгрөг зарцуулж байна

Өнөөдөр Монголд 7000 гаруй хүн ял шийтгүүлэн хоригдож байна. Эдгээрийн 3000 орчим нь хүндэвтэр, үлдсэн 4000 гаруй бусад төрлийн буюу заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс байгаа аж. Гэтэл эдгээр хоригдлуудыг тэжээхийн тулд улсын төсвөөс жил бүр 12 тэрбум төгрөгийн зарцуулж байгаа юм. Хэрвээ хуулийн төсөл батлагдвал 4000 гаруй хүнийг суллаж, улсын төсвөөс долоон тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж санаачлагчид тайлбарлаж байсан.

Гэвч 4000 гаруй хүн суллагдаж, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал нэмэгдвэл яах вэ гэсэн айдас нийгэмд бий. Тэгвэл 2006 онд батлагдсан Өршөөлийн тухай хуулиар суллагдсан иргэдийн 90 гаруй хувь нь дахин ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоосон байна. Мөн төрөөс, хүний эрхийн салбарт ажилладаг байгууллагуудын үйл ажиллагаа тэдний дахин алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа нь ихээхэн нөлөөлсөн байна.

Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, 5-10 мянган төгрөг хулгайлсан хүүхдүүд хүний аминд хүрсэн засрашгүй гэмт хэрэгтнүүдтэй хамт 10 жилээр хорих ял эдэлж байгаа нь өршөөлийн тухай хууль хэрэгтэй байгааг илтгэж байна.

Бусдад учруулсан гэмт хохирлоо гүйцэт барагдуулсан, цаашид гэм хохирол учруулахгүй хэмээн амлаж байгаа хүмүүсийг заавал залуу насыг нь үрэн, цоожтой хаалганы цаана хашч, улсын төсвөөс олон тэрбумаар нь зарлагдан байж тэжээх шаардлагатай гэж үү.

Түүний оронд гэмээ ухаарах боломж олгож, өршөөлд хамруулан ажиллах, хөдөлмөрлөх, бүтээн байгуулах боломжийг нь өгмөөр л санагдах юм.
“Өршөөлийн тухай хуулийн төсөл”-ийн зорилго нь ч ийм гэдгийг УИХ-ын гишүүд жил гаруйн хугацаанд тайлбарлаж байна. Хүний эрхийн байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн байгууллага гээд бүхий л шатныхан хамран саналаа тусгасан болохоор өмнөх өршөөлийн тухай хуулиудын дутагдалтай талыг зассан сайн хууль гэж ч үзэж байгаагаа илэрхийлсэн.
 
Хуулийн төсөл ганцхан хүнийг суллах шоу байв уу

Гэвч хуулийг батлах нь битгий хэл хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байсаар байна. Үүнээс болоод хаалганы цаана цоожлогдсон хүүгээ харж сэтгэлээ дэвтээх гэсэн эцэг эхийн итгэл алдарсаар байгаа юм.

Ямар сайндаа хууль санаачлагчдыг Н.Энхбаярыг шоронгоос суллахын тулд шоу хийж, иргэдийн сэтгэл санаагаар тоглолоо хэмээн буруутгаж байх вэ дээ. 
Харин энэ хуулийн төслийг боловсруулахад УИХ дахь намын бүлгүүдийн гишүүд, төрийн бус байгууллагууд гээд олон хүмүүс оролцсон учраас ганцхан хүнд зориулсан хууль биш ээ гэдгийг тайлбарласан.
 
Хууль төсөл яагаад гацаанд оров

Тэгвэл иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа, зарим хүндээ ус цас мэт хэрэгтэй энэ хууль яагаад гацаанд оров. Энэ асуултыг манай редакцид олон хүн явуулж байгаа билээ.

Асуултын дагуу УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараас тодруулахыг хүссэн боловч түүнийг Холбооны Бүгд Найрамдах Герман улс ажлын айлчлал хийхээр явсан тухай туслах нь мэдэгдэв. Мөн “Өршөөлийн тухай хууль”-ийг өргөн барьсан. Хэзээ хэлэлцэх вэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад хэдийд орох вэ гэдэг нь хүлээлт үүсгэчихээд л байж байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Өөрөөр хэлбэл хуулийн төсөл өргөн баригчид, иргэдтэйгээ хамтаар хэзээ хэлэлцэх бол хэмээн хүлээсээр байгаа бололтой.
 
Өршөөлийн хуульд нийгмээс заавал тусгаарлах шаардлагагүй хүмүүс хамрагдана

Уг нь уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүд дэмжих эсэхээ шийдчихэд болох асуудал. Гэвч яагаад удаашралтай байгаад иргэд ойлгохгүй байгаа юм. Зарим хүмүүс шинэ гарах гэж байгаа эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга буюу гэмт хэргийн хуулийг хүлээж байгаа гэсэн тайлбарыг өгч байсан.

Монгол Улсын Эрүүгийн хэтэрхий чанга. Тиймээс ч хэтэрхий шоронжсон орон болж 7000 гаруй залуус төрийн хуульд гомдоод л сууж байна.
Тэгээд ч өршөөлийн хуульд онц хүнд гэмт хэрэгтнүүд хамрагддаггүй ерөнхий шаардлага байсаар байгаа. Өөрөөр хэлбэл ямар хүмүүс хамрагдаад ямар нь хамрагдахгүй юм гэдгийг хуульд маш тодорхой тусгасан байдаг. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн, давтан хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэхгүй бол бага ялтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүст боломж олгох юм.
 
Хэлэлцэх эсэх нь УИХ-ын даргын мэдлийг асуудал

УИХ-ын нэр бүхий 24 гишүүнээс өргөн барьсан “Өршөөлийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэх, хэзээ хэлэлцэх боломжтойг УИХ-ын дарга, даргын зөвлөл л шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудлынхаа жагсаалт хэзээ оруулна тэр үед л хэлэлцэх юм. Түүнээс уг хуультай холбоотой саналаа Засгийн газар өгчихсөн байгааг гишүүд учирлаж байна.

Хууль санаачлах эрх нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид бий. Гэхдээ гүйцэтгэх засаглалаас бусад хууль санаачлагдчид төсөлдөө Засгийн газраас санал авах ёстой. Учир нь баталсан хуулийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар учраас боломжтой эсэхийг эхлээд өөрсдөөс нь асуудаг байна. Тэр л журмаар гишүүд Засгийн газрын саналыг авахаар өгч, наадмын өмнөхөн хариугаа авч байсан билээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараас тодруулахад "Засгийн газрын саналыг авахаар үндсэндээ хоёр cap хүлээлээ. Засгийн газрын зүгээс хуулийн төслийг "дэмжсэн" гэдгээ хэлсэн. Үндэсний их баяр наадам тулчихсан, УИХ-ын чуулган завсарлах гэж байгаа цаг үетэй таарлаа. Тэгэхээр ирэх намрын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэхээс өөр аргагүй боллоо. Зарим хүний хариуцлагагүй, хайнга, хүний эрхийн салбарыг ойлгодоггүйгээс нь болж цаг хугацаа алдлаа. Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх учраас хуулийг өргөн барих ажлыг процедурын хүрээнд явуулна. Намрын чуулганы эхний асуудалд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр зорьж байна" гэж мэдэгдэж байжээ.

 Ийм байр суурийг хэд хэдэн гишүүд илэрхийлж байсан бөгөөд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ч "Өршөөлийн хууль намраас наашгүй байх аа" хэмээн сэтгүүлчийн асуултанд хариу өгч байсан байна.

Гэвч олон мянган өрхөд горьдлого хүлээлт үүсгээд байгаа “Өршөөлийн тухай хуулийн төсөл” намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байх юм. Шалтгаан нь чуулган завсарлахаас өмнө хуулийн төслөө өргөн бариагүйтэй холбоотой. Гэхдээ өргөн бариагүй ч, хуулиар хэлэлцэх хугацааг нь заавал байвал нэмж оруулах боломжтой гэж заасан байдаг аж. Энэ ганцхан заалтын үндэслэн энэ намрын чуулганы завсарлахаас өмнө “өршөөлийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлээсэй билээ.  

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дуук 2015-01-24 13:42:39
    2015 01-24 энэ хуулиа гаргаж нэг ч гэсэн аавын хүүг нийгэмшүүлээчээ торны цаана маш олон сайхан залуучууд байна шүүдээ төр иргэнээ харах болсон юм бишүү .
    103.11.193.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Arao demduu yumaa 2014-12-11 10:53:30
    Mash olon humuus ene urshuuliin huuliig huleej ur huuhed hani ijilee haruuldan suuna. Niigemeeree shoronjij niigemeeree hohitch bna sh dee 1 hunii ard 4 hun bna...
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Төлүүл 2014-12-11 01:08:39
    Өмчийн эсрэг хэргийн хохирлыг дүн 40 сая төгрөг хүрвэл "онц их хэмжээ" гэдэгт нь ороод 10-аас заавал дээш жил хорих ял оноож байгаа нь усан тэнэг ялын бодлого...
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах