Монголын эрчим хүчний асуудлаар олон улсын төлөөлөгчид ярилцана
"Монголын Эрчим хүч- 2014олон улсын хурал, үзэсгэлэн тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд хоёр дахь удаа болох гэж байна. Уг хуралд ОХУ, Хятад, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их Британи, АНУ, Герман, Белги, Чех, Латви зэрэг 13 орны төлөөлөгч оролцож монголын эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн зургаан сэдвийн асуудлыг хөндөж ярилцана.Олон улсын үзэсгэлэнд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод гадаадын аж ахуй нэгж, компаниуд оролцох юм.

Энэ удаагийн “Монголын эрчим хүч- 2014” олон улсын хурал, үзэсгэлэн нь “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ- ШИНЭ БОЛОМЖ” уриан дор болох бөгөөд энэ чиглэлд хийгдэж байгаа шинэ шинэ ажлын тухай болон учирч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар тодорхой ярилцах юм. Хурлын ач холбогдол нь эрчим хүчний салбарт хийгдэх төсөл, хөтөлбөрүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах, шинэ техник технологитой танимлцах, инновацийг таниулан нэвтрүүлэх, мэдээлэл туршлагаа солилцох, эрчим хүчний салбарт Монгол Улсын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд харилцан ашигтай хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд оршиж байгаа хэмээн зохион байгуулагчид онцоллоо.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.