Нарны замын асфальт бетон хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замын асфальт бетон хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

 2022 оны 8-р сарын 12-ны 23:00 цагаас 2022 оны 8-р сарын 14-ний 21:00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандигийн гудамжны туслах зам хүртэлх хэсгийн асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.


Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.