“Эрдэнэсийн хот

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь урт хугацааны стратеги төлөвлөгөө болон дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байгуулах ”Эрдэнэсийн хот” төслийг үндэсний бүтээн байгуулагчидтай хамтран хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд “Эрдэнэсийн хот”-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепци, орон зайн төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах уулзалтыг зохион байгуулах гэж байна. 

Иймд барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийн зураг төсөл зохиогч үндэсний компаниудыг уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт "Novotel" зочид буудлын 4 давхарын хурлын зааланд эхэлнэ.  

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.