Дэлхийн залуучуудын ассемблейн дэд ерөнхийлөгчөөр анх удаа Монгол хүн боллоо
Дэлхийн залуучуудын ассамблейн 65 жилийн түүхэнд анх удаа Монгол хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ. Энэ хүн бол Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат юм.

Албани улсын Тирана хотноо дэлхийн залуучуудын ассамблейн XVI чуулган Залуучуудын манлайлал, өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн дор үргэлжилж байна. Тус ассамблейгаар  2018 хүртэл ажиллах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ сонгоход А.Мөнхбат  Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.  Ийнхүү МЗХ-ны ерөнхийлөгч Дэлхийн залуучуудын ассамблейн Ази хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь тус холбоо улс орноо олон улсад төлөөлөх чадвартай нөлөө бүхий байгууллага болохыг илтгэж байгаа юм.

Дэлхийн 120 гаруй улсыг эгнээндээ элсүүлсэн  Дэлхийн залуучуудын ассамблей нь 1949 онд байгуулагдсанаас хойш Канад, Гвиней, Их Британи, Перу, Итали, Австри, Дани, Малайзаас ерөнхийлөгчөөр нийт 12 хүн, Ерөнхий нарийн бичгийн даргаар Франц, Их Британи, Швед, Энэтхэг, Боливи, Гана, Финлянд, Зимбабве, Албани Улсаас нийт 11 хүн сонгогдсон байна.
 Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-11 01:58:01
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.231
    Мэдэгдсэн Хариулах