Ван И сайдын айлчлалаар юу шийдэх вэ

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр манай улсад айлчилна. Айлчлалаар юу шийдэх талаар хятад судлаач Х.Баатархүү “Зууны мэдээ “сонинд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэе.


-Ван И сайд Монголын хувьд хуучны анд нөхөд гэж хэлж болно. Гадаад хэргийн сайдын хувиар 2018 оны наймдугаар сард, 2020 оны намар манай улсад албан ёсны айлчлал хийж байсан. Түүнээс өмнө дэд сайд, сайд хийж байхдаа  2003, 2014 онд төрийн айлчлалд багтаж Монголд ирж байсан түүхтэй. 
-Манай хоёр улс ойр зэргэлдээ хөрш орны хувьд улс, нийгэм, эдийн засгийн харилцаа их өргөн. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай учраас энэ удаагийн айлчлалыг нэлээн чухалчилж үзэж байгаа. 

Энэ жилийн хувьд урд хөршөөс хийгдэх хамгийн том айлчлалд тооцогдож буй учраас хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, бүс нутаг олон нийтийн харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцах чиглэл, хүлээлт байна.
-Энэ удаагийн айлчлалаар яригдаж болох эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр гурван сэдвийг хөндөж ярих нь зүйтэй. Нэгдүгээрт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бий. БНХАУ-аас Монголд олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болж 90 мегаваттын хүчин чадалтай, жилд 360 сая Квт цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой төслийг 271 сая ам.доллараар бүтээн байгуулахаар болж барилга угсралтын ажил 61 сарын хугацаанд үргэлжлэхээр болсон. Энэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд Ван И сайдын айлчлал чухал үүрэгтэй.
-Айлчлалын үеэр яригдах бас нэг томоохон шийдэл бол Багануурын цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг эцэслэх тал дээр хоёр тал ажиллаж байгаа. Цахилгаан станцыг барьж ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр 634.1 сая ам.долларын өртөгтэйгээр барихаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажиллах юм билээ. Үүнд хоёр орны хамтарсан томоохон төслийн нэгжүүд анхаарч байгаа. Айлчлалын үеэр Багануурын цахилгаан станцыг эцэслэх, барилга угсралтыг эхлүүлэх улс төрийн болон эдийн засгийн шийдэлд хүрнэ.
-Энэ оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахдаа хилийн боомт тээвэр ложистикийн талаар ярилцсан асуудлуудыг энэ удаагийн айлчлалаар  албажуулж гарын үсэг зурах хүлээлттэй байна. Хоёр улсын хамтын ажиллагааг хэвийн өрнүүлэхэд дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээг аль болох боломжит хэлбэрээр үргэлжлүүлэх хүрээнд хоёр улсын хилийн боомтод хуучин ногоон гарцыг нээж зорчих урсгалыг нэмэгдүүлэх, хуурай замын боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлье гэсэн хүсэлтийг манай талаас тавьсан. 
-Ван И сайдын айлчлалаар эдгээр томоохон яриа хэлэлцээнээс гадна шийдлээ хүлээсэн бусад  асуудал бий. Магадгүй шийдэгдэхгүй, аль эсвэл тал хувийг нь ч  гэсэн урагшлуулах асуудал дунд Монголбанк, Ардын банк хоорондын своп хэлэлцээрийг сунгах, махны экспортыг нэмэгдүүлэх, транзит тээврийн нэр төрөл, хэмжээг өсгөх, барилгын салбарын задгай болон зорчигч тээврийн асуудлыг хөндөж тавих болов уу.
-Тэр дундаа хоёр талд коронавирусын халдвар намжмал байгаа үед импортын ачаа тээврийн талаар ярилцах, дараагийн алхмыг хийх боломж гарна гэж харж байна. Мөн гурван орны төрийн тэргүүн нарын дараагийн уулзалтын товыг тогтоох болов уу гэсэн таамаглал бий. Энэ бол өнөөгийн олон улсын нөхцөл байдалд чухал ач холбогдолтой үйл явдал гэж харж байна.

 

Зууны мэдээ сонин Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-08-07 16:22:58
    Элдэв төсөл зээлээр хөгжихгүй улам уруудах нь тодорхой байна.Ард түмэн хөгжихөд нь бул хар чулуу болдог.Төсөл зээл чинь авилгыг цэцэглүүлж хөгжилийг саарууулдаг...
  • зочин 2022-08-07 15:52:47
    Хятадгүйгээр амиа тээж чадахаа байсан юм бол сайн үхэж үз.32 жил буруу удирдсан.Та нар зайлаад өг.Ард түмэн яаж хөгжихөө мулгуу намаар заалгахгүй.
  • Пүүжий 2022-08-07 10:34:59
    Багануурын ДЦС-ыг барих, ашиглах нөхцлөөр өгөх юм бол чайна таун байгуулагдаж хятадууд 20 жилээр суухна дээ. Багануурын ДС дампуурах юм байна даа. Төрөөс хамгаа...
  • !!! 2022-08-05 13:13:32
    Бид одоо Хятадын агуу том эдийн засгийн хаялга нөлөөлгийг ашиглан эрчтэй хөгжих нь онц чухал байна! Жаахан ухаан зарж амьдрахгүй бол болохоо байлаа шүү, та минь...