Антонио Гуттереш: Хүн төрөлхтөн цөмийн дайнаас ганцхан алхмын зайтай байгаа

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдсэн орнуудын чуулга уулзалт болж байна.  Энэ үеэр  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш хүн төрөлхтөн цөмийн дайнаас ганцхан алхмын зайтай байгаа гэсэн санааг илэрхийлжээ.  Тэрбээр “Хүн төрөлхтөн ганцхан болгоомжгүй алхам хийвэл цөмийн дайн эхлэх аюулын ирмэг дээр байна. Өнөөдрийг хүртэл биднийг зөвхөн аз түшиж ирлээ. Гэхдээ аз бол стратеги биш. Бас цөмийн дайнаас сэргийлэх зүйл ч биш” гэж хэлсэн Гуттереш сүүлийн үед олон улсын хэмжээнд гарсан үйл явдлууд, тухайлбал Украины дайн, Солонгосын хойг, Ойрх Дорнод дахь дайсагнал геополитикийн сөргөлдөөнийг шинэ дээд түвшинд хүргэснийг анхааруулжээ.
 

Зууны мэдээ сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.