Ерөнхий сайд аа, засаг дарга нартаа хариуцлага тооцох уу
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд гурван сар болсонтой холбогдуулан хэрэгжилтийг шалгах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тэгвэл яг хамрынх нь дор “хулгайч нар” байгааг хэрхэх бол.
 
Учир нь улсын баяр наадмаас хойш Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл гээд олон аймаг түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ бүхэнд Засаг даргын нөөцөөс багагүй хөрөнгө мөнгө гарч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг ёстой л уландаа гишгэж наадлаа.
 
Уг нь хуулийн 13.3.1-т хөшөө, дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барьж байгуулахыг хоригосон. Үүнийг нь аль нэг аж ахуйн нэгж хийсэн гэх байдлаар сурталчлаад өнгөрч байна. Тухайлбал Сүхбаатар аймаг.
 
Бараг ой тэмдэглэсэн бүх л аймаг наадмаа телевизүүдээр шууд дамжуулж байгааг олон нийт харсан. Гэтэл төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэхийг хориглоно гэж заасан байна.
 
Наадмын дараа намар гэдэг ч аймаг, орон нутагт наадаж, цэнгээд намрын сэрүүн, өвлийн хүйтнийг тооцоолоогүй л сууна.
 
Ойн баяраараа олон хүн урьж, одон медаль гардуулж буй аймгийн Засаг дарга нартаа хариуцлага тооцохгүй бол эрхэм Ерөнхий сайд таны батламжилсан дарга нар чинь татвар төлөгчдийн мөнгөөр хэтэрхий тансаг наадам хийгээд байгаа юм биш үү.
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.