Уул уурхайгаас хамааралтай ''доголон'' эдийн засаг
Манай улсын эдийн засгийг уул уурхайн салбаргүйгээр төсөөлөхөө болиод удсан. Угтаа бол эдийн засаг олон тулгуур хөлтэй байж, бүхий л салбарын үр өгөөжөөр тэлж байх ёстой атал зөвхөн уул уурхайгаас өөр хөлгүй болчихсон нь ирээдүйг бүрхгээр харах шалтгаан болж байна.
 
Тухайлбал энэ оны эхний 6 сарын байдлаар манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн дангаараа эзэлж байх жишээтэй. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнд нүүрс, зэс, мөнгөжөөгүй алт, төмрийн хүдэр болон цайрын хүдэр зэрэг багтаж байна. Эдгээрийг ажиглаж үзвэл бүгд шавхагдах нөөцтэй байгалийн баялгууд юм.
 
Эдийн засаг хасах үзүүлэлт рүү орсон, олон улсын байгууллагаас дефоль зарлах өндөр эрсдэлтэй тоонд манай улсыг нэр цохон дурдаад буй энэ цаг үед уул уурхайн салбар тэвтэй эдийн засаг биднийг аварна гэдэг нь боломжгүй гэж хэлэхэд ч багадна.
 
Юун түрүүнд уул уурхайн салбарын өгөөж хоол болно гэдэгт итгэхийн өмнө хэд хэдэн эрсдэлийг мэдэх шаардлагатай. Нэгдүгээрт, уул уурхай бол хязгаарлагдмал баялаг. Хэзээ нэг өдөр шавхагдаж дуусдаг. Хоёрдугаарт, манай улсын хувьд дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнэ буурмагц эдийн засаг доголдож эхэлдэг. Тэгэхээр ханшийн савлагаа өндөртэй, үнийн тогтвортой байдал биднээс  огт хамаардаггүй, үнэ цэнэ нь мөнхийн биш эрсдэлтэй салбар гэж ойлгож болно. Тийм ч учраас хүчирхэг эдийн засагтай дэлхийн улс орнууд уул уурхайн салбартаа хэзээ ч найддаггүй.
 
Тэгвэл манай улс уул уурхайн салбараас ашиг олж байгаа нь үнэн ч ирээдүйн эдийн засаг одоогийнх шиг энэ салбараар тэжээгдэх боломжгүй гэдгийг ойлгож, олж харах хэрэгтэй байгаа юм.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.