Цагдаагийн алба хаагчид усанд осолдож байсан иргэний амийг аварчээ

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр алба хаагч Хэрлэн голд живж байсан иргэний амь насыг аварчээ.

Тодруулбал, энэ оны 07-р сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар "Их хурд-9" наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэн буцах үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Т - г "Хэрлэн" голд хөл алдан живж байсныг нь харж шуурхай ажиллан уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ.

Тэд гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсоноор ийнхүү очиж гол руу орж тухайн иргэнийг татаж гаргасан байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХӨХЧИР 2022-07-26 05:46:53
    ЁСТОЙ МУНДАГ ЗАЛУУЧУУД БАЙНА. Өөрсдийн амь насыг үл хайрхан сайхан үйл хийлээ. Аврагдсан хүн хариуг нь сайн барь. АМИНААС ҮНЭТЭЙ ЗҮЙЛ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ.?????