Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ой болно

Түүхч Олхонуд Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд Ойг тэмдэглэх ажлын хүрээнд Архивын ерөнхий газар, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимээс хамтран “Түүхч, Олхонуд Дүгэрийн Гонгор” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ  сарын 11-ний өдөр зохион байгуулах юм байна.

Мөн эрдэмтний мэндэлсний 80 жилийн ой, 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд, найз нөхөд шавь нарынх нь дурсамж, Монгол улсын Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа хувийн хөмрөгийн зарим баримт бичиг, гэрэл зургаас бүрдсэн 35 орчим хэвлэлийн хуудас номыг он дотроо багтаан хэвлүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Түүнчлэн 2015 онд түүний одоо нэн ховор болсон “Халх товчоон” I, “Халх товчоон” II хэмээх Монголын түүхийн шинжлэх ухааны тулгуур бүтээл хоёр боть, “Ховдын хураангуй түүх”, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүдийг нэгтгэсэн нэг боть, нийт дөрвөн боть ном хэвлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Түүхч Д.Гонгор нь 1967 онд Улаанбаатар хотноо “Халх Монголчуудын өвөг дээдэс ба Халхын хаант улс” /VIII-XVII зуун/ сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1974 онд Москва хотноо  “Овгийн байгууллаас феодализмд шилжих үеийн түүхэн зааг дахь Монгол орон” /XI-XIII зуун/ сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж байсан байдаг.
 Г.Сүрэн
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-10 05:04:14
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.72
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-10 03:33:27
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.72
    Мэдэгдсэн Хариулах