ШӨХТГ: Төмсний үнийн өсөлт нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой

Хүнсний ногооноос төмсний үнэ 37.5%-аар нэмэгдсэн, орос сонгино 5,1%-аар, монгол лууван дунджаар 14,8%-аар, монгол шинэ ургацын байцаа дунджаар 45%-аар, хүрэн манжин 21,3%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Өнөөдөр Барс зах дээр 8 тн төмс бууж УБ хотын зах дэлгүүрүүдээр нийлүүлэгдэж Номин 2кг нь 8198₮, И-Март 1кг нь 1880₮, Барс кг нь 4500, бөөн 3500₮, Хүчит шонхор 4000-4500₮, Алтжин бөмбөгөр 4500-5000₮, Амгалан 4500₮ -р худалдаалж байна. Шинэ ургацын төмс гарч нийлүүлэлт нэмэгдэж эхэлж байгаа бөгөөд цаашид үнэ буурах хандлагатай байна. ШӨХТГ-с ажлын хэсэг гарч зах зээлийн зарчмаараа өссөн үү, үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон уу гэдэгт шалгалт хийж байна. Мөн дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30% болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх 7 сарын дунд үед хомсдол үүсч байна. Иймд тариалалтыг нэмэгдүүлэх, 7 сард импортын татварыг хөнгөлж уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-07-22 00:19:51
    Ногоо хадгалах зоорь савнуудаа урьдаас сайн бэлтгэх хэрэгтэй байна,бид насаараа ченж хэмээх шулаачдад дарлууллаабүхэл бүтэн давхрага үүссэн байна