Хүнсний 1-р дэлгүүрээс Байгалийн түүхийн музей хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг

  • Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн юм.

Эхний хэсгийн хучилтын ажлыг Үндэсний баяр наадмын өмнө гүйцэтгэж, тэгш байдал алдагдан, суулт үүссэн хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан. Харин хоёр дахь хэсгийн замын зорчих хэсгийг маргаашаас хааж, хучилт хийх гэж байна. Тодруулбал, маргааш буюу долоодугаар сарын 22-ны 22:00 цагаас долоодугаар сарын 25-ны 06:00 цагийн хооронд Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Энэ хугацаанд зорчих хэсгийн тэгшилгээний үе болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальт бетон хучилт хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2022-07-21 07:49:35
    ХАРИН ШИНЭ МУЗЕЙТЭЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ ,,,ЖУУЛЧДЫН НҮД ТАХЛАХ БИЗ,,,,,ТЭГЭЭД Ч МОНГОЛЧУУД ТҮҮХЭЭ ШИНЭЭР ХАРНА ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ ,
  • Чимэг 2022-07-21 05:20:32
    Байгалийн туухийн музейгээ нураачихсан бз дээ. Бхгуй барилгаар замын зураг бичээд бгаа нь зев уу?!