Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарынхныг ургацаа хураах их ажлын өдрүүд угтаж байна. Тариаланчдын хамгийн ихээр сэтгэлээ чилээж байгаа шатахуун, дизелийн түлшний үнэ тогтвортой, хангалтыг хэвийн байлгах асуудлыг Засгийн газрын  хуралдаанд танилцуулсан.

Дизель түлш энэ сарын 16-наас литр нь 4030 төгрөг болсон нь хөдөө аж ахуйн салбарынханд хүнд цохилт болсон. Тиймээс намрын ургац хураалт, улаанбуудай, хүнсний бүх төрлийн ногооны зах зээлийн бодит ханшид шатахууны үнийн өсөлт сөргөөр нөлөөлөхгүй байх зохицуулалтыг Засгийн газар, салбарын яамнаас шуурхай хэрэгжүүлж байгаа юм.

Ингэснээр ургац хураалтын үед газар тариалангийн компаниуд маань зах зээлийн үнээс литр тутамд 500-600 төгрөгөөр хямд шатахуун худалдан авах боломжтой болох юм.

Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай 10 мянган тонн хүртэлх дизелийн түлшийг литрийг нь 3400 төгрөгт барих үүргийг чиглэлийн яамны сайд нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Үүнийг ургац хураалтын үеэр дизелийн түлшний үнэ хаврын тариалалтын үеийнхтэй ижил түвшинд байлгах зохицуулалт гэж ойлгож болно.

АИ92 бензиний тухайд одоогийн үнийг он дуустал тогтвортой байлгахаар болов.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.