25 мянгаас 2.7 сая төгрөгийн үнэтэй гацуурууд худалдаалж байна

Шинэ жилийн баярыг хүүхэд бүр хүсэн хүлээдэг. Энэ л баяраар тэд хүссэн бүхнээ авах юм шиг хөөрч, энэ л баяраар тэд урьд жилүүдээс илүүтэйгээр баярладаг. Ганган гацуур гоёл чимгээ зүүж, айл бүрийн хойморт залраад, ширээн дээр амттан идээ, оргилуун дарс, түмэн зүйлийн жимс бялхаад ийм сайхан баярыг хүсэхгүй байхын аргагүй.

Монголчууд ч баярлах дуртай ард түмэн. Мөн хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй энэ агшинг хүн бүр л алдахгүй тэмдэглэхийг хүсдэг билээ. Гэвч энэ шинэ жилийн баярыг хүсэхгүй хүмүүс цөөнгүй болж. Шалтгаан нь өнөөх л хямрал. Хоймортоо сүлд модоо чимж, баярын ширээ бэлтгэхэд хямрал гээч зүйл нөлөөлж “шинэ жилийн баяр тэмдэглэхгүй” гэдэг уриалга хүртэл гараад эхэлсэн байна. Гэхдээ зөвхөн үр хүүхдээ баярлуулахаар өөрийнхөө хэмжээнд баярын уур амьсгал оруулаад явж байгаа өөдрөг залуустай ч таарлаа. Албан байгууллагууд гадаа талбайдаа сүлд модоо засч, дуу хөгжим эгшиглээд шинэ жилийн уур амьсгал оржээ.

Тиймээс шинэ жилийн гол билэгдэл болсон гацуур мод, түүний чимэглэл ямар ханштай байгааг сонирхлоо. Сурвалжлагаа 3, 4 дүгээр хорооллын худалдааны төвүүдээс эхлүүлсэн юм.

Гацуурын үнэ өмнөх жилээс өссөн

Энд дугардаг, дугардаггүй, гэрэлтэй, гэрэлгүй, сагсгар мөчиртэй, өөрөөсөө саатай, өндөр нам ... гээд л төрөл бүрийн гацуурууд 50 см-ээс 3 метр хүртэл байна. Үнийн хувьд 30 мянгаас 300 мянган төгрөгийн хооронд худалдагчтай сайн хөөрч, ярьж чадвал 5-15 мянган төгрөг хүртэл буулгаж болохоор байв. Саа, тууз, чимэглэлийн хувьд урт өргөнөөсөө хамаараад 1000-15000 төгрөгийн үнэтэй.

Гадаа худалдаа хийж буй хүмүүс дэлгүүрүүдийг бодвол харьцангуй хямд зарж байгаагаа учирлалаа. Гэвч худалдан авахаас илүүтэйгээр үзэж сонирхсон хүмүүс их байгаа харагдав. Энэ талаар “15-наас хойш иргэдийн худалдан авалт нэмэгддэг. Энэ үеэр зарим бараагаа нэмж худалдаанд гаргана” хэмээн худалдаа эрхлэгчид хэллээ. Учир нь энэ үеэр иргэдийн цалин, тэтгэвэр бууж, баярын уур амьсгал ордог байна. Гацуур мод, чимэглэлийг БНХАУ-аас оруулж ирж байгаа гэв.  Дэлгүүрүүдэд ганц нэг лангуу гацуур болон чимэглэл худалдаад эхэлж. Үнийн хувьд гадаа зарагдаж буй гацуураас нэг их ялгаатай санагдсангүй.


 
Ирэх долоо хоногоос баярын уур амьсгал орно

Харин Нарантуул олон улсын худалдааны төвийн худалдаачид гацуур мод болон чимэглэлийг харьцангуй хямд зарж байв. Гэхдээ өмнөх жилээс өссөн гэж тайлбарлалаа.

1м-1.5м-тэй гацуур мод чанар хийц, саатай, саагүй, чимэглэлтэй, сагсгар, амьд юм шиг гээд л янз бүр үнэ нь дундажаар 25.000-150.000 төгрөгийн хооронд байна. Харин 2м-ээс дээш өндөртэй модны хувьд мөн л ангилалаасаа хамаарч ханш нь өөр өөр байгаа юм. Хамгийн хямд нь 120.000 төгрөг бол хамгийн үнэтэй нь 350.000 төгрөгийн үнэтэй гацуурууд зарагдаж байна.

Гэхдээ “бүх бараагаа гаргаж ирээгүй байгаа ирэх долоо хоногоос уур амьсгал орж гацуурын тоо ширхэг, төрөл зүйл нь нэмэгдэнэ” гэдгийг Нарантуулын худалдаа эрхлэгчид хэллээ.
 
3.5 метр өндөртэй гацуур 2.7 сая төгрөгийн үнэтэй

Тэгвэл “Скай” худалдааны төв ч гоёмсог гацуур моднуудаа худалдаад эхэлсэн байна. Тус худалдааны төвд харин баярын уур амьсгал оржээ гэж дүгнэмээр чимэглэжээ. Гацуур модны үнэ ханшийн хувьд 3,4 хороолол, Нарантуул худалдааны төвөөс өндөр байх нь мэдээж. Гэхдээ энд зарагдаж буй моднууд тэднээс илүү чанартай гэдгийг   “Скай”-ийн борлуулагч бүсгүй тайлбарлаж байна.

Тус худалдааны төвийн хамгийн хямд гацуур нь 350.000 төгрөг орчим байгаа бол хамгийн үнэтэй нь 2.7 сая төгрөгийн өртөгтэй байна. 3.5 метр өндөртэй бүрэн чимэглэлтэй сүрлэг гацуур Скай худалдааны төвийн гол танхимд засагджээ. Ямар айхтар үнэтэй гацуур вэ хэмээн хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө дуу алдана. Гэхдээ миний хувьд энэ сүрлэг гацуурт тохирсон үнэлгээ юм шиг санагдлаа. Мөнгөтэй, бэлтэй нэг нь авах л байх.

Шинэ жилийн уур амьсгал хараахан ороогүй байна гэдгийг худалдаа эрхлэгчид бүр хэлж байна. Тиймээс иргэдийн худалдан авалт муу байж магадгүй. Гэхдээ ирэх долоо хоног гэхэд гацуур модны төрөл, тоо ширхэг олширч, баярын уур амьсгал орж, иргэдийн худалдан авалт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна.
Хэдийгээр “хямралтай” гэх ч  ирэх жил элбэг хангалуун байхын тулд хүн бүр өөрсдийнхөө хэмжээнд шинэ оноо угтах биз ээ. Амны билгээс, ашдын билэг гэдэг дээ.  
 
 Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэгэн хүн 2018-12-09 12:29:37
    байгууллагын гадаа засчихмаар 3м багагүй өндөртэй монголд хийсэн сүлд мод байна уу
    103.242.47.42
    Мэдэгдсэн Хариулах
    • boldoo 2018-12-13 09:25:24
      sain bn uu zahialgaar hiigeed ugch bolno shuuu
      64.119.26.165
      Мэдэгдсэн Хариулах
      • boldoo 2018-12-13 09:25:59
        96689787
        64.119.26.165
        Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2014-12-10 09:56:46
    Зүсэн зүйлийн баярыг далимдуулж хэдэн нөхдүүд ихээхэн хөлжих юм. Гэхдээ монголчууд энэ жилээс хямран ухаажиж байгаа тул луйварчидийн бизнес хол явахгүй байх
    103.9.88.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Tulgaa 2014-12-10 03:49:11
    Мал минь худалдаалж байна гэж бичээч монгол хэлний дүрэм найруулагаа мэдэхгүй бас сэтгүүлч ухаантай юм байх даа чи. Гацуур мод өөрөө зарагдаад байна уу
    202.170.68.36
    Мэдэгдсэн Хариулах