Гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдлээ

“ОХУ-ын Засгийн газрын зарим шийдвэрийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгох тухай” ОХУ-ын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1267 дугаар тогтоолын дагуу COVID-19-ийн цар тахалтай холбогдуулан гадаадын иргэдийн тус улсад зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байсан ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635, 763 дугаар захирамжууд 7 дугаар сарын 15-ны өдрөөс хүчингүй болсонд тооцогдов.

Ингэснээр манай иргэд гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдэв.

Жич: ОХУ-д орж зорчихоос 48 цагийн өмнө COVID-19-ийн ПЦР шинжилгээ өгсөн байх шаардлага хэвээр байгаа болно гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.