Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэнд ашигтай вэ гэх асуулт хамгийн их яригдах болжээ. Тэгвэл энэхүү асуултад үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулга, ач холбогдлын дэс дараагаар хамгийн энгийнээр хариулахыг зорилоо.
Үндсэн хуулийн өөрчлөлтөд олон онцлох зүйл заалт багтсаныг дурдаж болно. Эдгээрийг нуршиж цаг алдахын оронд хамгийн чухал агуулгын нэг болох хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих асуудал хэнд ашиг тусаа өгөхийг тайлбарлан бичье.
Нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт Хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгож бусад хотын хөгжлийг дэмжинэ хэмээн оруулсан. Манай улсын хувьд Улаанбаатар хотод хүн амын талаас илүү хувь амьдардаг. Амьдралын илүү чанартай орчинг хайх, зах зээлд ойртох хүсэл хүн бүрд байдгаас үүдэн их хотын бөөгнөрөл толгойны өвчин болсоор ирсэн. Иймээс л үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дагуул хотыг үүсгэх, нийслэл хотыг өргөтгөх асуудал багтжээ.
Хот хөдөөгийн ялгаа хар цагаан өнгө шиг болсон энэ үед өнгөний эсрэгцлийг багасгаж, хөгжлийн түвшинг ойртуулах нь хэн үний л хүсдэг мөрөөдөл. Гагцхүү хүний дор орохгүй гэх ухаанаар хот руу зүглэх иргэдийг төрсөн нутагтаа сайхан амьдрах боломжийг хангаж өгөхгүй бол хөдөө нутаг эзэнгүйрэхэд ойртсоор л байна. Үүнийг өөрчлөх арга байгаа нь харин баярлууштай.
Нөгөө талаар манай улсад аймгийн төвтэй хэт ойр сум, багууд элбэг. Энэ нь төсвийн давхцал, үр ашиггүй зарцуулалтыг гааруулж, хөрөнгө оруулалт олон хүний бус ганц хүний хоол болоход тусалдаг. Энэ байдлыг ҮХНӨ-ийн агуулгаар нэгтгэж цөөрүүлэх нь эдийн засаг, хүн ам зүйн бодлого, төвлөрсөн хөгжлийг дэмжихэд чухал нөлөөтэй.
Энэ мэтчилэн ашигтай хэрэгтэй тал олон байгаагаас харвал ард иргэд бид чинь л ҮХНӨ-өөр хожих юм шүү дээ.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Н.Элбэгжаргал