Эко ТҮЦ нээлтээ хийлээ
НИТХ, нийслэлийн ерөн­­хий тө­лөвлөгөө­ний газ­раас Түр­гэн үйл­чил­гээ­ний цэгийг ши­н­эч­лэх ажлын хү­рээнд энэ оны дө­рөв­дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан 56 ду­гаар тог­тоолын да­гуу “КИГ” ХХК-ийн гүй­цэт­гэсэн “ТҮЦ”-ийн нээл­тийн үйл ажил­лагаа өчиг­дөр Хан-Уул дүүр­­гийн нутаг дэвс­гэрт орших ол­ны нэрлэж заншсанаар “19-ийн” автобусны буудал дахь Ажилч­ны талбайд боллоо.

Уг ёслолд Хүнс, худалдаа үйл­чил­гээний хэлтсийн дарга О.На­рантуяа, “КИГ” ХХК-ийн захирал Д.Мөнхбат, Баянгол болон Хан-Уул дүүргийн жижиглэнгийн ху­далдаа эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Нийслэлийн маань өнгө үзэмжид нийцсэн заг­вар­лаг эко ТҮЦ удахгүй А, Б зэ­рэглэлийн гудамж талбайд байрлаж эх­лэхээр болжээ. Хамгийн гол нь худалдаа эрхлэгчид хийгээд ху­д­алдан авагч­дын хэрэгцээ шаард­ла­гад нийцсэн дотоод зо­хион бай­­гуулалттайгаар үйлдвэр­лэг­­дэ­нэ гэдгийг албаныхан энэ үеэр онцолж байсан юм.

Мөн ТҮЦ-ийн газрын асуудал тулгамд­сан асуудлын нэг болоод бай­гаа гэд­гийг компанийн удирд­лагууд хэлж байв.  Учир нь байрш­лыг автобусны буудлаас зай­дуу бай­хаар зохицуулсан нийс­лэ­лийн журам байдаг учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдэд ор­логоос эхлээд асуудал үүсдэг хэ­мээн худалдаа эрхлэгчид он­цоллоо. Нээлтийн ёслолд оролц­сон албан тушаалтнуудын сэтгэгдлийг энэ үеэр сонслоо.
 
О.Нарантуяа: Эко ТҮЦ-ийн эзэд эргэн тойрноо хариуцна
/Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга/

-Нийслэлийн жижиглэн ху­дал­даа эрхлэгчдээ дэмжих зо­рил­гоор НИТХ-аас ТҮЦ-ийг шинэчлэх  тогтоол гаргасан. Ямар загвар хийц­тэй ТҮЦ байх вэ гэдгийг нь журамласан. Тэр журмын  да­гуу зураг тө­сөл нь батлагдсан.

Одоо­гоор хоёр загварын ТҮЦ бай­гаа юм. Энэ журмын дагуу “КИГ” ком­пани санал тавьж, За­хи­рагчийн аж­лын албаны дэмж­лэгтэйгээр Ерөн­хий тө­лөв­лөгөөний газраас зу­раг төс­­лийг нь баталсан. Энэ журмын дагуу жижиглэн ху­далдаа эрхлэгчид маань үйл ажил­лагаагаа явуулах учиртай юм. Өмнө нь жижиглэн ху­далдаа эрхлэгчийн ТҮЦ-ийн асуу­дал ихээхэн хүндрэлтэй бай­лаа. Юм л бол хөөгдөж, туугд­­даг. ТҮЦ-ийнхээ гадаад өн­гө үзэмжийг сайжруулья гэ­х­ээр маргааш нь хөөгддөг. За­­сч сайжруулах боломжгүй бай­сан.

Харин Нийслэлийн За­саг дар­га Э.Бат-Үүл бидэнд үүрэг өгөөд, түүнийх нь дагуу бид жу­рамласан. Бидний гол зорилго бол эхний хоёр, гур­ван жилдээ хотын төвийн А, Б зэрэглэлдээ яг стандартын да­гуу ТҮЦ-ийг хяз­гаартай тоо­гоор байрлуулахыг зорьж бай­на. Журамдаа 12-15 ам.метр тал­байтай гаднаасаа ордог, до­тор талдаа халаалтыг нь шийд­сэн, био 00 тавигдсан, мөн дээр нь жижиглэн худалдаа эрх­лэгч­дийнхээ эрх, үүрэг зэргийг то­дорхой тусгасан. Ту­хайлбал, гадна талын таван мет­­рийн ра­диусынхаа тоос шо­­роогоо худал­даа эрхлэгчид өөрс­­дөө цэвэрлэх юм.

Захын хо­­рооллын иргэдийг заа­вал ийм загвартай ТҮЦ-тэй бол гэж шахахгүй. Өөрс­дийн­­хөө боломжид тааруу­лаад засч сайжруулаад үйл­чил­гээ­гээ эрхлээд явах болол­цоо­той. Байр­­­луулах стан­дартыг мөн ба­­­тал­­чихсан бай­гаа. Ол­гох нөх­цөл болон байрш­лыг дүүр­гийн Худалдаа үйлчилгээ­ний хэлтэс  ший­дэх юм.
 
Д.Мөнхбат: Эко ТҮЦ авах хүмүүс эхлээд 50 хувиа төлнө
/“КИГ” компанийн захирал/

-Хоёр жил гаруйн хугацаанд маргаантай байсны эцэст шийд­вэрлэгдэж байгаа асуудал юм. Гэхдээ бүрэн шийд­вэр­лэгдээгүй. Аль болох чанар­тай хотын өнгө төрхийг ал­даг­дуулахгүй олон улсын стан­дартад нийцсэн заг­вартай түр­гэн үйлчилгээний цэ­­гийг за­хиал­гын дагуу гүй­цэтгэлээ.

Онц­логийнх нь талаар дурьдвал, гад­на талдаа 25 ваттын най­ман гэрэлтүүлэгтэй, урд та­лын цонхны дээд хэсэгтээ хоёр сүүдрэвчтэй. Ма­те­риалын хувьд үнэхээр сайн чанарын материалаар хийгд­сэн. Мөн хамгийн гол онцлог нь цэвэр модон хийц­тэй. Модон хийцтэй боло­хоор нэгдүгээрт, төмөр ТҮЦ-ийг бодвол эдэлгээ сайтай. Хоёр­дугаарт, тордлого сайн ав­на.

Гуравдугаарт дулаахан, мөн  агаар сэлгээ сайтай. Дот­роо 00, угаалтуур гээд бүх зүй­лийг нь шийдсэн байгаа юм. Бүх зардлаа тооцоод хэрэглэгч­дэд  12 сая төгрөгийн өртгөөр  худал­даа­лахаар төлөвлөөд байгаа. Ма­териалаас гадна ажиллах хүч­ний зардал, ачих буулгах гээд нэлээд зардал гарсан. Ком­пани маань дангаараа гүй­цэтгэсэн. Иргэдэд олгохдоо эх­лээд 50 хувийг нь төл гэсэн бол­зол тавьж байгаа. Үлдсэнийг нь бол хоёр, гурав хуваагаад тө­лөөд явах боломжтой.

Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-10 02:11:27
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.72
    Мэдэгдсэн Хариулах