Г.Ёндон сайд “Роснефть” компанид давуу байдал олгох уу?

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийхийн өмнө Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал орж ирж, гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжлээ. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2.т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Гэтэл энэ заалтад өөрчлөлт оруулж гадаадын төрийн өмчит үйлдвэрт хэт давуу байдал олгох хуулийн төсөл орж ирж байгаа нь анхаарал татаж байна. Хуулийн заалтыг оруулж ирсэн автор нь УУХҮ-ийн сайд Г.Ёндон.  Тэрбээр хуулийн танилцуулгадаа  “ОХУ-ын “Роснефьт аэро” компаниас онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээс 265 ам.доллараар хямдруулж авах, зуучлалын хөлс болох 145 ам.долларыг хасуулж, нийтдээ 410 ам.доллараар 2023 оны тавдугаар сар хүртэл түлшийг хямдруулж авна. Онгоцны түлш тонн тутамдаа 410 орчим ам.доллараар хямдарна.  Энэ бол “Роснефьт” компанийн охин компани. Өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл хэлцэлд шууд бус ч гэсэн нөлөөлнө” гэдгийг хэлж байсан.  Г.Ёндон сайдын оруулж ирсэн хуулийн төслийг парламент дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Уг нь төр, засгаас үйлдвэржилтээ дэмжиж, аль болох гадны хараат байдлаас   гарах оролдлого, идэвх санаачлагуудыг гаргасаар байгаа. Гэтэл гадны нэг компаниас онгоцны түлшээ хямд авахын тулд хуульдаа өөрчлөлт оруулдаг улс манайхаас өөр байдаг болов уу.  Г.Ёндон сайд аа. 

 

"Зууны мэдээ" сонин
Т.Сайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОНГОЛ 2022-07-17 08:51:22
    ЕР НЬ БОЛ ЗӨВ, МАНАЙХ ШИГ ИМПОРТЫН ШУУД ХАМААРАЛТАЙ, ДОТООДЫН НИЙЛҮҮЛЭЛТ НЬ ШАТАХУУН ӨСӨХӨӨР БҮХ ЗҮЙЛ ДАГАЖ ӨСДӨГ. ЯВЦЫН ДУНД ДОТООДДОО ШАТАХУУНАА БОЛОВСРУУЛ
  • хувийн компаниуд хэцүү 2022-07-11 22:51:34
    Анандбазарын үнэтэй бензин МИАТ ын билетийн үнийг хөөрөгдсөн түүх байна. Хувийнханд эрх мэдэл өгөхөөр урагш алга. Роснефть -д давуу байдал олгоход муу юм алга.
  • Эрдэнэбат 2022-07-08 04:47:26
    Угаасаа нефтиэрээ Оросоос 100 хувь хараат. Дундын зуучлагчийг байхгүй болгосноор түлшний үнэ хямдарна, баталгаат байдал сайжирна.
    • хуульч 2022-07-14 00:28:36
      Хамгийн гол нь хуульдаа хатуу НӨХЦӨЛ заах шүү дээ,,,ТОГЛООМЫН ДҮРЭМ ЗӨВ МОНГОЛ УЛСЫН АШИГ СОНИРХОЛ ХАДГАЛАГДАНА ШҮҮ ДЭЭ
  • ХУУЛЬЧ  2022-07-08 02:55:53
    МОНГОЛД ОХУ 90 ХУВЬ БИНЗЕН НИЙЛҮҮЛДЭГ ХОЙНО ТЭР АМЬДРАЛГҮЙ ХУУЛЬДАА НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД НЭГ ХЭСЭГ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ,ЗАСДАГҮЙ,ХҮЧИНГҮЙ БОЛГОДОГҮЙ ХУУЛЬ БАЙХГҮЙ...