АТГ: Нэг их наяд хоёр зуун гучин таван тэрбум гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2022 оны эхний хагас жилд шалгагдсан гэмт хэргийн улмаас 2,061,324,104,812.00 /хоёр их наяд, жаран нэгэн тэрбум, гурван зуун хорин дөрвөн сая, нэг зуун дөрвөн мянга, найман зуун арван хоёр/ төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,235,701,691,027.44 /нэг их наяд хоёр зуун гучин таван тэрбум, долоон зуун нэг сая, зургаан зуун ерэн нэгэн мянга, хорин долоо/ төгрөгийн  хохирлыг буюу 60.0 хувийг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 382,746,448,140.00 /гурван зуун наян хоёр тэрбум, долоон зуун дөчин зургаан сая, дөрвөн зуун дөчин найман мянга, нэг зуун дөч/ төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Хахуулийн 4,037,934,407.00 /дөрвөн тэрбум гучин долоон сая  есөн зуун гучин дөрвөн мянга, дөрвөн зуун долоон мянга/ төгрөгийг хураан авч, улсын орлого болгосон.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 13.9 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин  өссөн үзүүлэлттэй байна.



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.