Ш.Адьшаа гишүүн улстөрчдөд таалагдахгүй хуулийн төсөл санаачилсан л даа
Ховд нутгаас УИХ-д сонгогдсон тэрбээр “Ард иргэд төрдөө итгэхээ больсон. Яагаад гэхээр хууль биелдэггүй, төрөөс баталгаа гаргасан төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө мөнгийг улстөрчид авч завшаг. Тэрийг нь төр эргэж төлүүлдэггүй. Ийм асуудал төрд ноёрхчхоод байгаа.
 
Үүнийг ЖДҮ, Хөгжлийн банкны асуудал бэлхнээ харуулж байна. Энэ асуудал цаашид ч үргэлжилсээр байна. Үүнийг монголын төр засах, шийдэх ёстой.
 
Монгол Улсын Их Хурлын гишүүнийхээ хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 6 дугаар сарын 3-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэтэл энэ асуудал одоог хүртэл УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд орж ирэхгүй байна.
 
Энэ хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, МУ-ын Ерөнхийлөгч, дээд шүүхийн гишүүд, Цэцийн гишүүд, аймаг нийслэлийн засаг дарга болон төрийн өндөр албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан зээл хөтөлбөрөөс өөрөө болон өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан зээл  авахыг хязгаарласан байгаа. Нөгөө төлөөр АТГ-т мэдүүлэг бөглөдөг, төрийн албан хаагчид ипотекийн зээл, эрүүл мэндийн зээлээс бусад зээл авахыг нь хуулиар хязгаарласан зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ хуулийг яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Ингэснээр ард иргэдийн төрд итгэх итгэлийг бага  ч гэсэн сэргээж, хууль дээдлэх зарчмыг сайжруулна” гэж үзэж энэ хуулийн төслийг өргөн барьсан гэдэг.
 
Гэтэл өнөөдөр ангийнхан нь энэ тухай огт аниргүйн дээр УИХ-ын дарга ч бас амаа жимийсэн мэт суугаа нь Ш.Адьшаа гишүүн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашигг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нь улстөрчдөд ёстой огтоосоо ч таалагдаагүй бололтой.
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.