УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин чуулганы хуралдаанаар Замын-Үүдэд очиж ажилласан ажлын хэсэг идэж ууж, байрласан байрныхаа төлбөрийг яаралтай төл гэж бачимдсан. Арга ч үгүй юм. Өөрийнх нь сонгогдсон тойргынхон буюу Дорноговьчуудын амьдрал чингэлэг тээвэр гэх өөрчлөлтийн улмаас амьдрал ахуй нь орвонгоороо эргэж, банкны барьцаанд ихэнх нь эд хөрөнгөө тавьж тууж, модоо барих дээрээ тулчхаад байгаа.
Гэтэл цар тахлын хугацаанд үүсээд байсан асуудалд бодит хяналт шалгалт хийхээр очсон нөхөд Замын-Үүдэд 1.4 тэрбум төгрөгийн өр тавьчхаад “Төр төлнө” гэсэн янзтай таахалзаж байгаа. Тодруулбал тухайн хяналт шалгалтын ажилд Засгийн газраас нийт 6.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд өнөөх шалгалтын 100 орчим хүн дээрх өрийг тавьсан байгаа юм.
Тэрхүү ажлын хэсэгт:
Засгийн газраас томилолтын мөнгийг нь өгчхөөд байхад өнөөдрийг хүртэл өр төлбөрөө барагдуулахгүй байгаа нь хэтэрхий даварсан дэвэрсэн үйлдэл учраас эрхэм гишүүн Т.Энхтүвшин тийнхүү бачуурч дээр дурдсан байгууллагуудыг зарласан хэрэг.
Баяр наадам болж байхад өр төлбөрөө барагдуулаад аятайхан шиг наадсан нь дээр дээ, эдгээр байгууллагууд. Тэгээд ч өртэй байх муухай шүү дээ. Үтэр түргэн өрөө төлөхгүй бол Замын-Үүдийн Засаг дарга нэртэй устай нь зарлана гэсэн шүү.
ErenNews.mn
С.Цээл

- Авто тээврийн үндэсний төвийн 10 хүн
- Хил хамгаалах ерөнхий газрын 29 хүн
- Зэвсэгт хүчний 47
- Гаалийн ерөнхий газрын 2 ажилтан
- Монголын төмөр замын 2 ажилтан
- Цагдаагийн 10 хүн тус тус багтсан байна.