Хурдан морины уралдаанч хүүхдүүдийн бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морь унаж уралдах уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах зорилгоор “Хүй долоон худаг”-т 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдрүүдэд 09:00-22:00 цагийн хооронд уралдаанч хүүхдийн бүртгэлийн ажлыг зохион байгуулна.

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙГ БҮРТГЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛ ХИЙХЭД:

- Төрсний гэрчилгээний хуулбар

- Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл (гурвалсан гэрээ)

- Гэнэтийн ослын даатгалын гэрчилгээ (Баталгаа)

- Эцэг эх, уяачийн иргэний үнэмлэхийн хуулбар

- Уяач, урлдаанч хүүхэд өөрсдийн биеэр ирж бүртгүүлэх

- Уралдааны морийг 8 болон түүнээс дээш насны, морь унаж, давхиулж сурсан хүүхдээр унуулах

УРАЛДААНЫ ЗАМД ГАРАХАД:

- Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдахх шаардлага mns6264:2018 стандартын хэрэгжилтийг хангасан байх

- Цахим бүртгэлийн картыг биедээ авч явах

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.