Төрийн албан хаагчийн ёс зүй, хүнд сурталтай холбоотой 11 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд нийт 92 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд мэргэжлийн хяналт, зам засвар арчлалт, эрүүл мэнд, цагдаагийн алба зэрэг салбар, байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулав.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг байгууллагатай хамтран ажиллав.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийн мөрөөр элд холбогдох ажиллагаа явуулж, гомдол гаргагч болон холбогдох албан хаагчдаас тайлбар авах зэргээр холбогдох ажиллагаа явуулав.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2022-07-06 06:40:01
    Барилгын хөгжлийн төв, Гаалийн лаб, төмөр замын лаб гээд тендер нэрээр складны хөг цуглуулагсдын хаагуур нь явж бна даа АТГ. АТГ ийм асуудлыг харж анзаарахгүй ...