Нийт 10333 төгсөгчийн тэтгэлгийг суралцагчийн хувийн данс руу шилжүүллээ

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 2021-2022 оны хичээлийн жилд суралцаж төгсөхөөр статистик мэдээнд бүртгэгдсэн 14790 төгсөгчийн холбогдох бичиг баримт, ирцийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийж, хянаж дууслаа.

Бичиг баримтын зөрчилгүй, тэтгэлэг авах шаардлага хангасан нийт 69 сургуулийн 10333 төгсөгчийг системд баталгаажуулж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтыг үндэслэн тэтгэлгийг суралцагчийн хувийн данс руу шилжүүллээ. 

Тэтгэлэг дараах төгсөгчдөд олгогдоогүй болно.

- Онол, дадлагын сургалтад 80-аас доош хувийн ирцтэй суралцсан

- Суралцаж байх хугацаандаа гэмт хэрэг зөрчилд холбогдож шийтгүүлсэн

- Хүндэтгэн үзэх шалтгаагүй сургуулиа орхисон

- Их дээд сургууль болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад давхар суралцаж байсан суралцагчид их дээд сургуульд сурах хүсэлтээ ирүүлсэн

- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад дахин суралцаж байгаа суралцагч

Оллоо.мн

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.