ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхана.

Эдгээр уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Тухайлбал, Монгол, Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг шинэчлэн өргөтгөх, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдэд оросын талаас хөрөнгө оруулалт хийн хамтарсан үйл ажиллагаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, эрчим хүч, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар талууд ярилцана.

Мөн олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлэх болно.



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уурхайчин 2022-07-05 07:57:06
    Дахиад хэлэхэд Гай болохоор зай бол !!!!
  • иргэн 2022-07-05 07:55:35
    Олон улсын хоригт орвол Монгол улс сүйрнэ. Тэр үед наад Оросууд чинь ямарч хэрэггүй. НҮБ-ээ, олон улсаа дагсан дээр шүү
  • Үочин 2022-07-05 05:40:25
    Энэ чинь Монголыг био лабораторитой гэж гүтгэсэн манайд бас жинстэй айлчлал хийж доромжлон дээрэлхэж байсан нөхөр шив дээ иди на хуй
  • з 2022-07-05 05:24:46
    дэмжиж бна
  • ХУУЛЬЧ  2022-07-05 03:29:11
    ,,,ӨНГӨРСӨН ОНД МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД БАТТЦЭЦЭГ АЙЛЧИЛСНЫ ХАРИУ АЙЛЧЛОЛ ГЭЖ ОЙЛГОВ ,,,ХАРИНЧ ХАМТЫН АЖИЛЛАГАЫ ЭХЛЭЛ ГЭЛТЭЙ ,,,,,
  • зочин 2022-07-05 03:05:35
    Лавровыг 1 нь "новш", нөгөөх нь "алуурчин" гэжээ. 1.Лавров шиг дэлхийн хамгийн олон тэргүүнтэй уулзсан хүн байхгүй. 2.Лавров "хүн алжээ" гэж дуулаагүй.
    • Монгол хүн 2022-07-05 07:49:46
      Монгол Улс эрчим хүчний дотоод хэрэгцээгээ бүрэн хангахад, Украин гадаад бодлогооо өөрийн улс орны эрх ашигт нийцүүлэн ялуулахад саад болж байгаа новш.
  • Монгол хүн 2022-07-05 01:24:02
    Энэ орос манайд балаг л тарина, энэ айлчлал бидэнд ямар их гай тарих бол? Яах гэж энэ новшийг хүлээж авсан юм бэ?
  • Зочин 2022-07-05 00:42:55
    Аулуурчин Оросыг хүлээж авч л байдаг