Чимээгүй тахал буюу цус ойртолт газар авсаар
Цус ойртолт олон жилийн турш ард иргэдийн дунд чимээгүй мөлхөж, тахал шиг тархаж буйг мэргэжлийн хүмүүс ямагт анхааруулах болжээ. Мэдээж цус ойртолтын асуудал газар авах нь үндэсний аюулгүй байдал төдийгүй хүн ам зүйн удмын санд нөлөөлөх томоохон асуудал болох нь дамжиггүй.
 
Тухайлбал гэр бүл судлаачдын үзэж байгаагаар хөдөө баг хороон дотроо гэрлэх үзэгдэл 85.4 хувь, сум дотроо гэрлэж байгаа нь 73.9 хувьтай, аймаг дотроо гэрлэж байгаа үзэгдэл 86.1 хувьтай байна гэж дүгнэсэн байдаг. Мэдээж энэ нь бид цус ойртолтод аль хэдийнээ өртчихсөн байгааг илтгэнэ.
 
Түүнчлэн өнөөдөр манай улсын иргэдийн 80 хувь өөрөөсөө дээш гурван үеэ ч мэдэхээ больсон. Нийт хүн амын 88.6 хувь нь угийн бичгийг огт хөтөлдөггүй гэсэн судалгаа бий. Үүнээс үзэхэд бид өөрсдөө цус ойртолтын замыг нээчихсэн нь тун харамсмаар.
 
Мөн дээрээс нь нэмж хэлэхэд Монгол Улсад тусгай хэрэгцээт 110 мянга гаруй хүмүүс байгаагаас 20 мянга гаруй иргэн оюун ухааны хомсдол, сэтгэцийн өвчин буюу цус ойртолтоос хамааралтай гэх статистик бий. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа нь аюулын харанга аль хэдийн хаалга тогшоод ороод ирчихснийг илтгэж байгаа хэрэг.
 
Хамгийн эмзэглэмээр нь цус ойртолтоос үүдэн хүн амын дунд өвчин эсэргүүцэх чадвар муудаж, дархлаа сулрах болон бие бялдрын хөгжил удаашрах үзэгдэл ихэсч байгаа явдал. Энэ нь нийгэмд анзаарагдаж, тоогддоггүй болтлоо энгийн үзэгдэл болчихсон нь бүр том асуудал.

Эцэст нь Монголчууд чимээгүй тахалд аль эрт нэрвэгдээд эхэлчхэж гэж хэлж болох бөгөөд энэ нь монгол хүний удмын сан доройтож цашшлаад Монгол Улс орших эс орших хэмжээнд хүрэх аюултай. Тйимээс удирдлагын, мэргэжлийн түвшнийхэн, тур тусмаа төр засаг даруй анхаарах хэрэгтэй байна.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.