Энэ тэгээд хэмнэлт үү
Засгийн тэргүүн үргүй зардлыг багасгаж хэмнэлт хийх тухай нэгэнтээ дуугарснаас хойш салбар бүрт янз янзын л хэмнэлт хийж байгаа. Үр дүнтэй нь ч бий. Үр дүн муутай, гурилдсан нь ч бий.
 
Тэгвэл хөгийн гэмээр нэг асуудал аагим халуун өдрүүдэд ард олны бухимдлыг төрүүлж, артерын даралт ихсэх өвчтэй нэг нь хадан гэр рүүгээ явах дөхжээ.
 
“Төрийн төлөө оготно боож үхнэ” гэгчээр гэх нь ч бий л биз. Гэхдээ л дэндүү дэндсэн энэ тансаглал чухам хэний халаасыг түнтийлгэсэн, хэний бизнес болоод ийм бийлэгжүү загнана вэ.
 
Өмнө нь Төв цэнгэлдэхийн сандлуудыг цагаан цэнхэр өнгийн будгаар будаад л болчихдог, гоё өнгөлөг харагддаг байлаа. Гэтэл арай л муухай юм. Орчин цагтай нийцэж амьдарна. Гадаад дотоодынхон харахад ч муухай юм  гээд пивор сандлаар сольсон. Гэтэл одоо нөгөө 10 мянган сандлаа хуугаар нь сольж, сармигар нимгэн сандал суурилуулж  эхлээд байна.
Гологдсон сандлууд нь бараг л хэвээрээ байгаа тухай тэнд ажиллаж байгаа олон ч газрын олон ч хүмүүс ярьж байна билээ.
 
Уг нь сандлуудыг сайхан угааж арчсан бол өнөөдөр  тун ч их хэмнэлт хийх байлаа. Тэгээд ч үзэгчид сандал дээр суучихаар сандал нь шинэ байна уу хуучин байна уу гэдгийг хэн ч тогтож, тоож харахгүй нь тодорхой. Ардын хувьсгалын 100,101 жилийн ойг нэг их зардал мөнгө гаргахгүйгээр тэмдэглэнэ гэсэн ч ийнхүү талаар болж сүйхээтэй нэгний халаасыг ингээд түнтийлгэчихлээ. Энэ тэгээд төрөөс барьж буй бодлого, хэмнэлт мөн гэж үү.

ErenNews.mn
С.Цээл

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2022-07-05 10:47:31
    Угаасаа төрийнхөн хулгайч луйварчид ш дээ. Мөнгө л олж байвал нүдээ ухаад өгөхөөс буцахгүй бирд болсон юм биш үү
  • irgen 2022-07-04 10:41:46
    Төрд ажиллагсад гарын үсэг зурж хувь хүртдэг асуудлаа зогсоохгүй бол улс яааж хөгжих юм вэ? Ерөнхий сайдаа. Гааль, мэргэжлийн хяналт гээд...
  • yzegchidiin tab tyhiig bodoj ene siidber 2022-07-04 08:26:56
    yum hiihgyi baih hezyy!hiiheer doromjilno?yachihsan hamyyrsan tolgoinuud be,...ta nar chini yah yostoi be?....yzegchidiin tab tohiig bodoj zebleldej baij ene si...