Анхаар аюул!!! Хүүхдүүдээ хамгаалъя

 Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн осол хэргийн дуудлага мэдээлэл нийт 11933 бүртгэгдсэнээс 239 хүн амь насаа алдаж, 1399 хүн бэртэж гэмтсэнээс 30 хүүхэд амь насаа алдаж, 217 хүүхэд бэртэж гэмтсэн байна.

Дээрх эмгэнэлтэй тоо мэдээнээс бидний ирээдүй болсон БЯЦХАН ХҮҮХДҮҮД байгаа нь нэгийг бодож хоёрыг тунгаахад хүргэж байна. Эрдэнэт хүний алтан амь нас хохирсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийн судалж үзвэл хурд хэтрүүлсэн 60%, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй 20%, хамгаалах бүс/ хүүхдийн суудал/ хэрэглээгүй 10%, гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийсэн 10%-тай байна. Мөн дээрх амь насаа алдаж байгаа ослын 80 орчим хувь нь хөдөө орно нутгийн зам дээр байгаа нь нэгийг бодоход хүргэж байна.

Та, би, бид бүгдээрээ аялал зугаалгаар, хот, хөдөөг зорихдоо эрхэм хайртай хүмүүсийнхээ төлөө ХУРДАА ТОХИРУУЛАН, хөдөлгөөнд соёлтой оролцож, “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” аяны хүрээнд бие биедээ эергээр уриалан аюулгүй зорчоорой. Та бүхний аяллын дурсамж дүүрэн байж алтан шар зам ивээх болтугай. Монголчууд бид амны билгээр Аян замдаа сайн явж ирэвүү гэдэг болохоос хурдан явж ирэвүү гэж асуудаггүйг санаарай. Бид бүгдийн ирээдүй болсон үр хүүхдүүдээ хайрлая.

С.Тэлмэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.