Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй  эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо.

Үхрийн цээж өвчин гэдэг нь, үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм.

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын ангиллаар гоц халдварт өвчинд багтдаг бөгөөд гадаад орчинд тэсвэр муутай. Тухайлбал, нарны шууд гэрэлд 5 цагийн дотор идэвхээ алддаг. Муудсан сүү, мах, бусад бүтээгдэхүүнд 9 хоног хүртэл идэвхтэй байдаг аж. Одос үхэр болон сарлаг энэ өвчинд илүү мэдрэмтгий бөгөөд зориуд халдаахад хонь, ямаа, цаа буга өвчилдөг боловч үхэх нь ховор ч дамжуулагч болдог байх юм.

Юутай ч Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.