Д.Ганхуяг: Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал бичлэгээ шүүж үзэх боломжтой

 

Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өчигдөр хуралдлаа.

Хурлын эхэнд Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга хурандаа Г.Ялалт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бүртгэлийн дэд хороо, хэмжилт хийх ажлын хэсэг, зохион байгуулах ажлын хэсэг, даамал, дэд даамал томилох тогтоолыг танилцуулсан бол үргэлжлүүлэн тус салбар хорооны орлогч дарга бригадын генерал Ж.Болдбаатар гишүүдийн ажил, үүргийн хуваарийг мөн танилцууллаа.

Улмаар хурлын төгсгөлд Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга бригадын генерал Д.Ганхуяг гишүүдэд хандан үүрэг, чиглэл өглөө. Тэрээр “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өмнө жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглээгүй өнжсөнтэй холбоотойгоор энэ жил нөхөж тэмдэглэх болсон. Хурдан морины салбар хорооны гишүүд Та бид төр засгаас оногдуулсан энэ ажлыг алдаа мадаггүйгээр зохион байгуулах үүргийг хүлээсэн, хамтдаа ард нь гарна гэдэгт итгэлтэй байна. Бид батлагдсан хууль, дүрмийн хэмжээнд энэхүү ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Тиймээс хүн болгоноос хичээл, зүтгэл шаардагдана. 7 дугаар сарын 1-ээс хугацаат цэргийн алба хаагчид Хүй долоон худагт байрлах бол 7 дугаар сарын 2-нд нь бид бүхэн төхөөрөмжөө очиж шалгана. Зөрчил маргаангүйгээр явуулахын тулд дэлгэцүүдийг байрлуулан, болж буй үйл явцыг бодитоор нь харуулна. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал бичлэгээ шүүж үзэх боломжтой” гэдгийг хэлээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилтыг хүсэн ерөөлөө.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.