Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаан боллоо

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаан 69.8 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Энэ удаагийн хуралдаанаар

1. Төрийн дээд шагналд уламжлах тухай

2. Дүүргийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

3. Дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

4. Хороодын Амьжиргааг дэмжих зөвлөл байгуулах тухай

5. Орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай

6. Дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

7. Дүүргийн Соёлын ордны Үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

8. Дүүргийн 20 дугаар хорооны газар нутгийн зарим хэсгийг орон нутгийн хамгаалалтанд авах тухай

9. Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлан тухай

10. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөл сонгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хуралдаанд танхимаар 28, цахимаар хоёр төлөөлөгч оролцож байна. Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII хуралдаанд “Love in Action” англи хэлний сургалтад хамрагдсан хүүхдүүд оролцсон юм. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачлан Отгонтэнгэр их сургуультай хамтран 24 дүгээр хорооны 7-9 дүгээр ангийн сурагчдын мэдлэг оюуныг тэтгэх үүднээс дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж, англи хэлний сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүддээ амжилт хүссэн юм.

Бусдад түгээх
  • gplus