"Самруулж" ханалаа
Монгол Улс хөгжихгүй байна, эрүүл мэнд, боловсролын салбар уналтад орчихлоо, энэ оронд болж, бүтэж байгаа нэг ч зүйл алга хэмээн ард түмэн ярьж байна. Магадгүй нэг талаасаа энэ нь тухайн хүний амьдралыг харах өнцгөөс шалтгаалах асуудал мэт боловч нөгөөтэйгүүр үнэний ортой гэдгийг уншигчид маань хүлээн зөвшөөрөх биз ээ. “Шийдлийн" гэх тодотголтой Засгийн газрын шинэхэн тэргүүн агентлагуудыг татан буулгаж, бүтцийг цомхон, цэгцтэй болгосноор төсөв хэмнэж, улмаар эдийн засгийн хямралаас гарна гэж үзэж байгаа ажээ. Бүтцийг цомхон, цэгцтэй болгоно гэсэн түүний санаа зөв. Гэвч үйлдэл нь байгаа оносонгүй.
 
Тухайлбал, Тахарын албыг татан буулгах тухай хуулийн төсөл оруулж ирсэн нь олон хүний эгдүүцлийг хүргэсэн. Бодохоос л гомдоод байх юм гэгчээр гишүүд, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, салбарын мэргэжилтнүүд Тахарын албыг байгуулах гэж хэчнээн өдөр хэлэлцэж, хэрэлдэж, нойргүй хоносноо энэ өдрүүдэд хэлж, бухимдлаа илэрхийлцгээв. Арга ч үгүй биз. Гишгэсэн мөр нь хатаагүй шахам байхад Тахарын албыг татан буулгах асуудал хөндөгдсөн учраас. Үүнээс гадна Хилийн боомтын тухай хуулийг хүчингүй болгож, газрыг нь татан буулгах асуудал ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Улсын торгон хил, цаашилбал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хэмээн Б.Эрдэнэбат гшнүүн хатуухан шүүмжилж байлаа. Тэр ч бүү хэл газрыг нь татан буулгах болсонд гомдсон Л.Гүндалай намаасаа гарахаар шийдсэн тухай ч “бор шувуу” нисч байгаа юм. Намаасаа гарахаас өөрөөр гомдлоо тайлах шийдэл олоогүй Л.Гүндалайг бухимдалтай яваа талаар цахим ертөнцөд жиргэж байна. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг цухас дурьдвал ийм.
 
Агентлгуудыг татан буулгах, яамдыг нэгтгэх, салгах сургаар тамга, тэмдэг, тэр ч бүү хэл нэрийн хуудсаа хүртэл сольчихсон байсан гэх. Энэ бүхэнд тодорхой хэмжээний өртөг, зардал гарна. Харин асуудал эргэснээр дахиад л хуучин хэвэнд нь оруулж, цэгцлэх шаардлага тулгарчээ. Хайран мөнгө. Ямар ч хүн эхлүүлсэн ажлынхаа эцсийг, үр шимийг үзэхийг хүсдэг, хичээдэг. Хавар нь үр цацсан бол намар нь ургац хураахыг хүсэх нь тодорхой. Тиймээс ч тариачид намар болтол хяруу битгий унаасай, байгаль дэлхий хур, бороогоо хайрлаасай, цаг агаар тайван, тогтуун байгаасай гэж хүсдэг. Өнгөрсөн хугацаанд тэдэнд алдсан нь бий, оносон нь бий. Нэгэнт байгуулаад ажилласан бол дөрвөн жилийн дараа “За энэ бол үнэхээр шаардлагагүй агентлаг юм байна” гээд татан буулгавал нэг өөр. Гэтэл цацсан үрнээсээ ургац авах, эсэх нь ч тодорхой болж амжаагүй байтал хална, солино, татан буулгана гэх нь хэр оновчтой юм бэ. Хамгийн гол нь өмнөхөө үгүйсгэсэн, төрийн залгамж, халаа гэдэг зүйл үгүй болчихоод байгаа нь улсын хөгжилд тушаа болж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой.
 
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын аж, амьдрал сонгуулийн дөрвөн жилээр хэмжигдэж, хайрцаглагдах явдлыг хэзээ таслан зогсоох юм бэ. Нэг сайд томилогддог. Өмнөх эхлүүлсэн зөв зүйтэй ажлыг яагаад үргэлжлүүлж, мөрөөр нь орхиж болохгүй гэж. Яагаад заавал шүүмжилж, буруутгаж, таслан зогсоож байх ёстой юм бэ. Иргэд туршилтын туулай болж ханалаа. Шинэчилнэ, шийднэ, туршина, хэрэгжүүлнэ. Тэгснээ төд удалгүй өөрчилнө, хална, солино, энэ бүтэхгүй, болохгүй, буруу, муу, муухай гэх. Яагаад эхлүүлсэн ажлынхаа эцсийг үздэггүй юм бэ. Овоо цэгцрээд, “За одоо л нэг” хэмээн амьсгаа авахын даваан дээр халж, сольж, зогсоож, самардаг байдлаа хэзээ болих юм бэ, эрх баригчид аа. Улс орон тогтвортой хөгжлийг хүсч байна гэх атлаа, улс төрийн залгамж, халаа байхгүй. Хэлэх нь бодохоосоо өөр, ярих нь үйлдлээсээ тэс ондоо. Агуулга, хэлбэрийн зөрчил явагдаад байна шүү дээ, та минь.
 
Монголын мэдээ
Х.Жаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 3 сая 2014-12-10 16:23:10
    Монголын хүн ам сая дөхөж байна гэдэг Бээжинд өдөртөө орж гардаг хүний тоо 3 сая гаран байдаг гэсэн Манай дарга нар явуулын хүн шиг цөөн иргэдээ залж чадах уу...
    203.194.116.180
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-10 07:41:47
    монгол шиг жижиг оронд тахар ч гэнэ үү учир нь ойлгогдохгүй цагдаа, шүүх хэдэн газрын үүргийг давхардуулсан алба огт хэрэггүй тэмүүжин тэнэгийн хийсэн "гавьяа...
    150.129.142.192
    Мэдэгдсэн Хариулах
  • САСА 2014-12-10 04:10:19
    Нам гэдэг чинь хэдхээн бүгд нийлсэн ч 200 000 хүрэхгүй л хүмүүс шүү дээ хүн амынхаа 10ны нэгд ч хүрэхгүй хэдэн заваан юмнуудаар төр бариулахаа БОЛИЁО АРД ТҮМЭЭН...
    122.201.17.30
    Мэдэгдсэн Хариулах
  • OOГИЙ 2014-12-10 03:12:08
    Монголчуудаа 2016 оны сонгуульд бүгдээрээ нам бус бие даагчдыг сонгоцгооё. МАН, АН,МАХН эд нарын савраас эх орноо аварья. Одоо эд нарт хулхидуулах хүн байхгүй. ...
    202.5.206.35
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2014-12-10 06:40:52
      harin tiim ee.
      202.126.89.199
      Мэдэгдсэн Хариулах
  • Бид залхаж байнаа үнэндээ энэ төр засгаа 2014-12-10 02:26:40
    Арай дэндүү богино бодолтой арай дэндүү юм мэддэггүй хүмүүс төрд гарч ирж, бидний аж амьдралыг хэдэнтээ орвонгоор нь эргүүлсэн дээ. Сүүлийн 20 орчим жилд.
    208.107.140.160
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-10 01:11:29
    Нээрээ хийх ажилгүй хүмүүс л байдаг юм билээ, Тахарын албаныхан
    202.179.23.134
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-10 01:00:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Э 2014-12-10 00:59:32
    ЭЛБЭГДОРЖ ОДОО САМАРЖ БОЛОО ЮМ БИШҮҮ АРД ТҮМЭН ЯДАРЧ БНА
    150.129.140.231
    Мэдэгдсэн Хариулах
  • ok 2014-12-10 00:54:11
    Тахарын албыг буулгух нь маш зөв зүйтэй, Та бүхэн очоод хараарай шүүхийн үүдэнд хийх ажилгүй тахар гэсэн төрийн хувцас өмссөн залуус гиеүүрч зогсдог.Манайх нэг ...
    202.131.242.237
    Мэдэгдсэн Хариулах