БНХАУ-д зорчих иргэдийг хорио цээрийн дэглэмд хамруулахгүй гэсэн нь худал мэдээлэл

Цахим орчинд тархаад байсан "2022 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэдийг хорио цээрийн дэглэмд хамруулахгүй" гэсэн мэдээллийг ташаа болохыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Хятад улсруу зорчих иргэдийн эрүүл мэндийн код/эрүүл мэндийн мэдүүлэгийн хуудас авахад тавигдах журамын шинэчлэгдсэн хувилбар/2022 оны 6 дугаар сарын 28 өдөр/
2022-06-30 22:07
 

    Эрүүл мэндийн код/эрүүл мэндийн мэдүүлэгийн хуудас (доор товчлон эрүүл мэндийн код-оор бичигдэнэ) авах журам, үүнд:

    1.Шинжилгээний журам 

    1.1 Шинжилгээ болон огнооны журам 

    Хятад улсруу зорчих иргэд онгоцонд суухаас 48 цаг болон 24 цагийн өмнө хууль ёсны хоёр өөр шинжилгээ хийх байгууллагад тус бүр 1 удаа нуклейн хүчлийн шилжилгээ (PCR) өгч сөрөг хариуг цаасан хувилбараар авна. 

    Анхааруулга : энэхүү мэдэгдэл доторх бүх шинжилгээний огноо нь шинжилгээ авсан огноогоор баримжаалахыг анхаарна уу .

    1.2 Ийлдэсийн Igm эсрэг биетийн шинжилгээний хариу шаардагдахгүй. 

     2. Зорчихоос өмнө тусгаарлагдах журам 

    2.1 Энгийн иргэд. Зорчихоос өмнөх шаардагдах шинжилгээ хийлгэснээс хойш хувь хүний халдвар хамгааллыг сайтар сахих ба шаардлагагүй тохиолдолд гадагшаа гарахгүй, олон хүн цугласан газар очихгүй байхыг анхааруулж байна.

    2.2 Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагын иргэд. Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагын иргэдийн тусгаарлалтын журам нь энгийн иргэдтэй адил ба зорчихоос өмнө байгууллагаас хариуцаж хянах бөгөөд хувь хүний халдвар хамгааллыг сайтар сахих , шаардлагагүй тохиолдолд гадагшаа гарахгүй, олон хүн цугласан газар очихгүй байхыг анхааруулж байна.

    2.3 Халдвар авсан иргэд. Халдвар авсан иргэд эдгэсэнээс хойш 14 хоногийн дараа онгоцонд сууж болно. Эрүүл мэндийн код хүсэхдээ программ дээр манай ЭСЯ-нд 2 удаагын онгоцонд суухаас 14 хоногийн өмнө хоорондын хугацаа нь 24 цагийн зайтай шинжилгээний сөрөг хариу бүхий тодорхойлолтыг илгээнэ. Бусад халдвар хамгааллын журам нь энгийн иргэдтэй адил байна. 

    2.4 Ойрын хавьтал иргэд болон нуклейн хүчлийн шилжилгээ (PCR) хариу тодорхойгүй гарсан иргэд. Онгоцонд суухаас 5 хоногийн өмнө эрүүл мэндийн хяналт доор байж тухайн хугацаандаа өдөр бүр “Өөрийн эрүүл мэндийн байдлын хяналтын хуудас” бөглөнө, хэвиин бус байдал илрээгүй тохиолдолд онгоцонд сууж болно. Онгоцонд суухаас өмнөх шинжилгээний шаардлага энгийн иргэдтэй адил байна.

    2.5 Сэжигтэй тохиолдолын иргэд. Сэжигтэй тохиолдолын иргэд гэдэг нь сүүлийн 14 хоногт халуурах, ханиах, суулгах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрсэн бол, эсхүл биеийн температур хэвийнээс өндөр, сэжигтэй тохиолдол хэмээн үзэж нислэгийн компани нислэгт нэвтрүүлэхээс татгалжсан иргэд байх ба тухайн тохиолдлуудад халдвар хамгааллын журам нь ойрын хавьтал иргэдтэй адил байна.    

     3. Хятад улс руу явах хөтөлбөр 

    Хэрэв та хувийн шалтгаанаар гуравдагч ороноор дамжин Хятад улсруу зорчих бол. Онгоцонд суухаасаа өмнө манай элчин сайдын яамнаас эрүүл мэндийн код авах шаардлагатай. Дамжин өнгөрөх явцад дамжиж буй оронд суугаа БНХАУ-ын элчин сайдын яам эсвэл Консулын газрын шаардлагын дагуу дахин эрүүл мэндийн код авах хүсэлт гаргана. Иймээс та аялалд явахаас өмнө дамжин өнгөрөх гуравдагч улсын БНХАУ-ын элчин сайдын яамтай холбогдож эрүүл мэндийн код олгоход тавигдах шаардлагуудтай сайтар танилцаж, аяллын маршрутаа төлөвлөнө үү. Хэрэв дамжин өнгөрөх гуравдагч ороны нисэх онгоцны буудал нуклейн хүчлийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх боломжгүй бол гуравдагч оронд үлдэхээс зайлсхийн дамжихгүй байхыг хүсье. Монгол улс дахь нисэх онгоцны буудал түр хугацаанд нуклейн хүчлийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа. Монгол улсаас дамжин өнгөрөх зорчигч хилээр нэвтэрч нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлага гарна. Тиймээс визний асуудлаа урьдчилан зохицуулна уу. Үүний зэрэгцээ манай ЭСЯ-аас эрүүл мэндийн код авахдаа аялан эхлэж буй улсаас гаргасан эрүүл мэндийн кодыг хамт илгээн оруулсан байх ёстой. 

     4.Бусад материалын шаардлага

    4.1 Вакцины гэрчилгээ. 

    Хятад, Монгол хоёр улсаас олгосон вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрнө. Хэрэв таны вакциы гэрчилгээг Хятад, Монгол улсаас гаргаагүй бол 14 хоногийн өмнө вакцины гэрчилгээ зургийг [email protected] цахим шуудангийн хаягаар илгээж урьдчилан хянуулна уу. Хэрэв та вакцинд хамрагдаагүй эсвэл бүрэн вакцинд хамрагдаагүй бол вакцины гэрчилгээ илгээх шаардлагагүй. 

    4.2 Дамжин өнгөрөх онгоцны тийз эсвэл цахим тийз. 

    Агаарын тээврийн компаниас олгосон олон улсын онгоцны тийз эсвэл цахим тийз илгээнэ үү. Тийз нь эрүүл мэндийн код хүсэгчийн овог нэр, нислэгийн дугаар, нисэх огноо зэрэг үндсэн мэдээллийг тодорхойлж өгөх ёстой юм. Дээрх мэдээлэл тодорхойгүй эсвэл гар утаснаас захиалга өгсөн зураг , мэссэжээр хүлээн авсан тийз зэрэг хүлээн зөвшөөрөхгүй болно. 

    4.3 Виз болон оршин суух зөвшөөрөл. БНХАУ-ын иргэн бол  Монгол Улсын хүчинтэй виз эсвэл хүчинтэй оршин суух зөвшөөрөл илгээх. Гадаад улсын иргэн бол Хятад улсын хүчинтэй визийг илгээнэ.    

     5. Эрүүл мэндийн код хүсэх

    БНХАУ-ын иргэн бол та доорх QR кодыг уншуулаад "Халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн код олон улсын хувилбар" программыг оруулан эрүүл мэндийн код авах хүсэлт гаргана уу. 

  

    БНХАУ-ын иргэн биш бол. Эрүүл мэндийн байдлын анкет мэдүүлэг энэ линкээр  https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ нэвтэрнэ үү.

    Та холбогдох шаардлагын дагуу 2 удаагийн нуклейн хүчлийн шинжилгээний сөрөг гарсан хариуг авсанаар материалаа бүрэн гүйцэд бүрдүүлэн вэбсайтад нэн даруй оруулах бөгөөд манай Элчин сайдын яам таны материалыг хянаж эрүүл мэндийн код олгох болно. Та дараах холбоосоор хайлт хийж, эрүүл мэндийн код авахад шаардлагатай материалыг татан авна уу. 

    http://mn.china-embassy.gov.cn/chn/lsfw/bgxz/202206/P020220629437298674937.pdf

    Агаарын тээврийн компани нь нислэгийн бүртгэл хийхийн өмнө таны ногоон өнгө бүхий эрүүл мэндийн кодыг шалгана. Хэрэв эрүүл мэндийн код авахгүй бол нислэгийн бүртгэл хийлгэх боломжгүй юм. 

    Бөглөхөд анхаарах зүйлс:

    1.Өөрийн эрүүл мэндийн хяналтын хуудас, өмнө нь халдвар авсан хүн 24 цагийн зайтай 2 удаагийн нуклейн хүчлийн шинжилгээний сөрөг хариу, аялал эхлэх улсын эрүүл мэндийн код олгосон зураг, паспортын мэдээлэл бүхий хуудас, виз, оршин суух зөвшөөрөл болон бусад материалуудыг хамтад нь “Аялалын маршрут болон оршин суух зөвшөөрлийн зураг ” гэх хэсэгт оруулна уу. 

    2.“Нуклейн хүчлийн шинжилгээний байгууллагыг сонгоно уу” гэх хэсэгт, сүүлчийн удаа манай ЭСЯ-ны заасан нуклейн хүчлийн шинжилгээ хийх байгууллагаас сонгох. 

    3.Ийлдэсийн IgM эсрэг биеийн шинжилгээг үнэн зөв бөглөхөд болно./ Ихэвчлэн “коронавируст халдварын ийлдэсийн IgM эсрэг биеийн шинжилгээ” хийлгээгүй байх бөгөөд шаардлагатай тохиолдолд, манай Элчин сайдын яам тухай бүр мэдэгдэх болно/.

    Дээрх зохицуулалт нь өнөөдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд өмнөх шаардлага хүчингүй болох юм. Манай Элчин сайдын яам холбогдох нислэгийн коронавируст халдварын эерэг тохиолдлын тоо болон БНХАУ болон Монгол Улсын цар тахлын нөхцөл байдлаас хамаарч дээрх зохицуулалтад цаг тухайд нь нэмэлт өөрчлөлт оруулах тул манай Элчин сайдын яамны вэбсайтад нэвтэрч холбогдох мэдээлэлтэй танилцана уу. 

     Эрүүл мэндийн код олгох талаар лавлах утас: 80322476, 80322478 /зөвхөн Монгол хэлээр лавлах/ , 80322479. 

    Лавлах хугацаа: Ажлын өдрүүдэд 9:00-12:30, 14:30-18:00 цаг хүртэл лавлах боломжтой бөгөөд эрүүл мэндийн кодын материал хянах хугацаанд 24 цагийн турш дуудлага хүлээн авна. 

Хавсралт: 

Өөрийн эрүүл мэндийн хяналтын хуудас /дараах холбоосоор хайлт хийж, татаж  авна уу.  http://mn.china-embassy.gov.cn/chn/lsfw/bgxz/202206/P020220629441120657304.pdf)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.