Эмийн хог хаягдал эргээд бидэнд хортой
Манай улсын хувьд эмийн хог хаягдлын талаар ойлголт тунн бага. Хугацаа нь дууссан эм, ашиглаж дууссан эмийн хог хаягдлаа хэрхэн утсгах талаар ард иргэд мэдээлэл хомс, мэдлэг нимгэн байдаг нь үнэн. Тэгвэл бидний мэдэхгүйгээр хаяж буй эмийн хог хаягдлууд хөрс, ус, агаарыгэлдэв химийн бодисоор бохирдуулж, цаашлаад түүнээс идээлж ундаалдаг мал амьтныг ч  хордуулах аюултай байдаг байна.
 
Манай иргэдийн дунд эмийн хог хаягдлыг ангилан хаях соёл бараг л тогтоогүй гэхэд болно. Энгийн хог хаягдалтай нийлүүлж хаях, усанд урсгах зэргээр өөртөө болон өрөөлд халтай, хортой аргаар устгадаг. Энэ нь эргээд биднийг зажилж, залгихад бэлэн болчхоод байгаа.
 
Хэдийгээр манай улсын судалгааны баг 2019 оноос “3% эмийн хаягдлаа ангилцгаая” төслийг орон даяар өрнүүлж, хортой хог хаягдлыг зориулалтын газар устгуулдаг олон улсын туршлагыг моонголд нэвтрүүлэхээр зорьж байгаа ч Дургүйд хүчгүй гэгчээр иргэдийн хог хаягдлыг ангилан хаях, эмийн санд тушаах зуршил сайжирч харагдахгүй бас мэдрэгдэхгүй байгааг нуух юун.
 
Дэлхийн улс орны туршлагаас харахад Швед, Канад, Англи, АНУ, Франц, Испани, Колумб зэрэг өндөр хөгжилтэй орнууд эмийн хог хаягдлыг иргэдээс хурааж авдаг тусгай үйлчилгээтэй байдаг. Тухайлбал АНУ-д жил бүрийн 10 болон 4 дүгээр сард эмийн хаягдал буцаан авах өдөрлөг зохионн байгуулдаг уламжлалтай аж.
 
Энэ мэт хэрэгжүүлж болохоор бэлэн жишээг дуурайж болох ч энгийн иргэдийн хичээл зүтгэл, зөв дадал хэвшлээс ихээхэн хамаарах асуудал юм.
 
Иймд иргэд гэртээ байнга эмийн хог хаягдлын сөрөг нөлөөг ухаж мэдээд өөрт хамгийн ойролцоо эмийн санд аваачиж тушаах нь хамгийн зөв шийдэл юм.
 
Тиймээс эмийн сангуудад ч бас хугацаа нь дууссан эм хийх сав, хайрцагийг байрлуулж өгөх нь зүйтэй юм.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.