Энэтхэгт гэр бүл төлөвлөлтийн асуудал толгойны өвчин болжээ
Энэтхэг улс нь хүн амын тоогоор БНХАУ-ын дараа орох, суурьшлын нягтаршил ихтэй орон. Хүн ам их, мөн төрөлт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан гэр бүл төлөвлөлтийн асуудал энэ улсад нэн тэргүүний шийдвэрлэх асуудал болжээ.

Ядуурлын түвшин өндөр байгаа тус улсад төрөлт их байх нь амьжиргааны түвшин, эдийн засгийн байдалд шууд нөлөөлдөг. Гэтэл гэр бүл төлөвлөлтийн хүрээнд хүүхэд гаргах, жирэмслэлтээс хамгаалах нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай асуудал болоод байгаа ньолон эрдэмтэд судлаачдын дүгнэлтээр гарчээ. Учир нь Энэтхэгт 10 эрэгтэй тутмын нэг нь л жирэмслэлтээс хамгаалах арга ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан гэрлэсэн эрчүүдийн 50 хувь нь жирэмслэлтээс хамгаалах нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж боддогоо хэлжээ.
 
Мөн Энэтхэг улсад гэр бүл төлөвлөлтийг сайжруулах Засгийн газрын болон Төрийн бус байгууллагын олон компанит ажил хийгддэг ч зөвхөн эмэгтэйчүүдэд чигэгдсэн байдаг байна.
 
Иймд тус улсын эрдэмтэн,  судлаачдын зүгээс гэр бүл төлөвлөлтөд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг анхааруулсаарр байгаа ажээ.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.