Монголын боксын холбоо 4 тамирчныхаа тоглох эрхийг хасчээ
Монголын боксын холбооны удирдах зөвлөл энэ сарын эхээр хуралдаж нэлээн хэдэн асуудлыг хэлэлцжээ. Уг хурлын шийдвэрээр эрэгтэйчүүдийн шигшээ багаас ОУХМ Х.Энхдэлгэрийн сонирхогчдын боксын тэмцээнд тоглох эрхийг хассан байна. Тэрбээр өөрийн насаа гурван насаар хасч, дүүгийнхээ нэрээр тэмцээнд оролцож байжээ. Х.Энхдэлгэр гэдэг түүний төрсөн дүү, харин өөрийнх нь жинхэнэ нэр Х.Энх-Амар гэнэ.

Мөн түүний дасгалжуулагчаар ажиллаж байсан "Алдар" спорт хорооны багш дасгалжуулагч А.Гантулгыг тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хассан байна. Х.Энх-Амар Инчёоны Азийн наадамд оролцохоор явахдаа Солонгосын хил гаалийнханд баригдсанаар түүнийг насаа нууж, тэмцээнд оролцдог нь батлагджээ.

Үүнээс гадна  Жэжүд болсон ДАШТ-д багийн дасгалжуулагчаа  үл хүндэтгэж, түүний ур чадварыг голон, асуудал үүсгэсэн гурван эмэгтэй тамирчнаа мөн л хасчээ.  Гэхдээ эдгээр тамирчид гэмээ ухаарч, уучлалт хүсвэл эргээд боксын рингэнд гарах боломж байгаа гэнэ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-10 01:02:56
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.72
    Мэдэгдсэн Хариулах
  • xxx 2014-12-09 13:40:57
    Nasand xyregchdiin temtseend nas darax yamar shaardlagatai yum boloo
    128.233.4.245
    Мэдэгдсэн Хариулах