Үнэгүй хоол зөвхөн хавх, занганд байдаг шүү
Шинэ юманд хүн сониуч байдаг нь бичигдээгүй хууль. Тэгвэл крипто зах зээл, койны талаар дуулаагүй, сонсоогүй хүн байхгүй биз. Нэг хэсэг манай улсад “койны шуурга” гэгч нь дэгдэж золтой л хуу хамаад явчихаагүй. Өртөгсөд нь энд тэндгүй ёолж, ёохлон одоог хүртэл чарласаар...
 
Санхүүгийн зохицуулах хороонд койнд хөрөнгө оруулан хамаг юмаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсон гэх шалтгаанта хэдэн зуун гомол ирж, арга зам, шийдэл нэхдэг гэж албаныхан мэдээлж байгаа. Энэ бүх гомдлын эзэд бүгд койны шуурганы тоглогчид.
 
Тэгвэл яагаад энэ их гомдол гарч, хөрөнгө мөнгөний хохирол гарч ирэх болов.
 
Аль 2017. 2018 онд Монгол банкнаас крипто зах зээлд хөрөнгө оруулан алдагдал хүлээвэл эрсдэлээ иргэд өөрсдөө хүлээх тул иргэд олон нийтийг байгаа эд хөрөнгөө барьцаалан худалдан авалт хийхгүй байхыг анхааруулсаар байсан. Даанч  үнэгүй юманд нугасгүй гэгчээр хандсан иргэд ийнхүү амаараа шороо үмхсэн нь энэ.
 
Үнэгүй хоол зөвхөн хавх, занганд л байдаг гэдэг. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хоосон шуналаасаа болж насаараа цуглуулсан хөрөнгөө ард нь хэн, юу байгааг мэдэхгүй цахим тоонд итгэн салхинд хийсгэсэн нь харамсмаар, халагламаар.
 
Манай улсын хувьд 2021он буюу өнгөрсөн онд л дөнгөж виртуаль хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан бөгөөд энэ тухай хууль нялхаараа яваа. Гэсэн ч эрх зүйн зохицуулалт гарахаас өмнө бид чинь бараг л дижитал койноор амьдарч, хамаг ирээдүйгээ даатгасныхаа төлөөсөнд хүртэх ёстойгоо хүртчихээд сууж байгаа. Мэдээж энэ хуульд өмнөх асуудлыг шийдэх тухай дорвитой зүйл заалт оруулаагүй.
 
Иймд иргэд мэдэхгүйн хар гайгаар олны цуурхалд итгэн амьдралаа дэнчин тавьдаг гэнэн тэнэг үйлдлээ хянаж, татахгүй бол эцэст нь юу болохыг эдгээр жишээнээс харж болохоор байна.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.